Мягмар, 5 сар 24, 2022
Бусад

    EG болон Wolverhampton нарын $250 сая долларын хамтрал

    Хойд Америк бүсийн томоохон цахим спортын байгууллага болох Evil Geniuses баг Англи улсын хөлбөмбөгийн Премьер лигийн баг болох Wolverhampton Wanderers багтай хамтрахаар болжээ.

    Энэхүү хамтрах гэрээний дүн ойролцоогоор $250,000,000 болсон гэгдэж буй юм.

    Хамтралын үр дүнд энэхүү багууд шинэ контентуудыг болон хувцасны шинэ загварууд, жерсинүүдийг гаргах болно гэж хамтралын мэдэгдэл дээр дурджээ.

    Wolverhampton Wanderers гэж ямар баг вэ?

    Энэхүү баг нь 1877 оноос хойш тасралтгүй үйл ажиллагаагаа явуулж буй Англи улсдаа хамгийн ахмад хөлбөмбөгийн багуудын нэг юм. Тэд 144 жилийн хугацаанд 17 том цом, лигийн аваргыг 11 удаа хүртсэн Англи багууд дундаа өндөрт тооцогдох амжилттай Хятад улсын Fosun International компанийн ивээн тэтгэлэг, нэрийн дор тоглодог баг юм.

    Steve Bull: Wolves have set the example to follow | Express & Star
    Wolverhampton баг 2020/21 оны улиралд Премьер лигт 13-р байранд орсон

    Evil Geniuses багийн логон дээр жижиг өөрчлөлт орж буй ба Wolverhampton Wanderers багийн шар өнгийг логондоо шингээж өгсөн байна.

    Evil Geniuses

    Шинэ мэдээ

    Холбоотой мэдээ

    СЭТГЭГДЭЛ БИЧИХ

    Энд сэтгэгдэл оруулна уу!
    Энд нэрээ оруулна уу