Ням, 10 сар 24, 2021
top banner

Эх Дэлхийн цаг-т цахим спортынхныг уриалж байна.

2007 оноос эхлэн Дэлхийн Байгал Хамгаалах Сангаас санаачлан “Эх дэлхийн цаг” хөдөлгөөнийг зарласаар иржээ. “Эх Дэлхийн цаг нь хүлэмжийн ялгарлыг бууруулах, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд дэлхийн хүмүүс дор бүрнээ дусал дусал хувь нэмрээ оруулах зорилготой 60+ минутийн туршид эрчим хүчний хэрэглээгээ хязгаарлан оролцдог хөдөлгөөн юм” гэж нүүр номын “Earth Hour Mongolia” хуудсанд тодорхойлон бичжээ. Мөн энэ арга хэмжээний үеэр 2021 оны 3-р сарын 27-ны өдрийн 13 цагт “Уур амьсгалын өөрчлөлт ба залуусын оролцоо” сэдэвт вэбинарыг Монгол экологийн төвөөс зохион байгуулна.

Цахим спортынхон нэгдэж байна.

Энэ жилийн “Эх дэлхийн цаг”-т олон орны цахим спортын баг, srtreamer-үүд оролцож 3.13-3.28-ны өдрүүдэд хандивын аян санаачлан, “Эх Дэлхийн Цаг” болоход цахилгаан хэрэгслээ залгахгүй байх уриалга гаргажээ. Үүний нэг жишээ Ninjas In Pyjamas баг энэ хөдөлгөөнд зориулан 100 мянган долларын хандив цуглуулахаар stream хийж байна. Энэхүү хөтөлбөр нь жил бүрийн гуравдугаар сарын сүүлийн долоо хоногийн Бямба гариг (2021 оны 3-р сарын 27-нд) 20:30-21:30 цагийн хооронд зохион байгуулдаг уламжлалтай билээ.

Эх Дэлхийн цаг-т цахим спортынхныг уриалж байна. Earth Hour Global Livestream Fundraising INSERT4
Credit: earthhour.org

esportsnews.mn та бүхнийг уриалж байна.

Монголын цахим спортын хөгжилд өөрийн хувь нэмрээ оруулж, мэдээ мэдээллийг тогтмол хүргэдэг esportsnews.mn энэ хөдөлгөөнд нэгдэж, Монголын цахим спортын баг, тамирчид, streamer-үүдийг оролцохыг уриалж байна. Та бүхэн доорхи мэдээллийг “SpeakUpForNature”, “earthhour” зэрэг үгсийг хаштагийн хамт ашиглан өөрийн олон нийтийн сүлжээний хаяг дээр, хийж байгаа on line тоглолт, strreaming дундуураа түгээж нэгдэнэ үү. Эх дэлхий, байгал орчин, дэлхийн дулаарал, ховордсон амьтдыг хамгаалах гэх мэт асуудалд залуус бид өөрсдийн дуу хоолойгоо нийлүүлэх хэрэгтэй байна.

Earth Hour Mongolia байгууллага

“Earth Hour Mongolia” байгууллагаас ирүүлсэн мэдээллийг та бүхэнд хүргэж байна.

“Эх дэлхийн цаг” энэ сарын 27-нд тохионо

Хүн төрөлхтний анхаарлыг гамшгийн хэмжээнд очсон уур амьсгалын өөрчлөлтөд хандуулах, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд хувь хүний ойлголт, мэдлэгийг дээшлүүлж, оролцоог нэмэгдүүлэх зорилготой зохион байгуулагддаг Эх дэлхийн цаг тэмдэглэлт үйл явдал энэ сарын 27-нд тохиох гэж байна. 

Дэлхийн байгаль хамгаалах сангаас анх 2007 онд санаачлан “Эх Дэлхийн цаг”-ийг зохион явуулж эхэлсэн юм. Энэхүү хөтөлбөр нь жил бүрийн гуравдугаар сарын сүүлийн долоо хоногийн Бямба гаригийн 20:30-21:30 цагийн хооронд зохион байгуулдаг уламжлалтай билээ. Учир нь Сүүлийн 50 жилд дэлхийн цаг агаарт маш их өөрчлөлт гарсан. Хэрвээ бид дэлхийн дулаарал,байгаль орчны бохирдол зэрэг өөрсдийн буруутай үйл ажиллагаагаа засч эх дэлхийгээ аврахгүй бол 2035 он гэхэд бид өөр гариг руу нүүхээс өөр аргагүй аюултай байдалд хүрэх тооцоо судалгаа гарсан байдаг. 

Эрдэмтдийн үзэж байгаагаар XX зуунд агаарын температур 0.9 хэмээр дулаарсан бөгөөд хэрвээ дэлхийн агаарын температур хоёр хэмээс дээш дулаарвал экологийн тэнцвэр алдагдаж гамшгийн хэмжээнд хүрнэ. Сүүлийн 100 жилд хүн төрөлхтөн их хэмжээний нүүрс, газрын тос, хий, модыг эрчим хүч, түлшинд хэрэглэснээр агаар мандал дахь нүүрсхүчлийн болон бусад хийн хэмжээг нэмэгдүүлсэн. Аж үйлдвэрийн хувьсгалын эхэн үе буюу 1800-аад онд агаар мандал дахь нүүрс хүчлийн хий 280 ррм, байсан бол 1990-ээд онд 355 ррм болжээ. Энэ байдлаар цаашид үргэлжилвэл 2030-аад онд хоёр дахин их буюу 560 ррм болно гэж эрдэмтэд тооцоолсон байна. Мөн энэ хэвээрээ агаар мандал дахь хүлэмжийн хийг яаралтай бууруулахгүй бол ойрын 15 жилд дэлхийн температур 2-4 хэмээр дулаарч олон сая ан амьтан амьдрах боломжгүй болох юм. 

Түүнчлэн хойд мөсөн далайгаас гадна Алтай, Хималайн болон бусад уул нурууны мөнх цас, мөсөн гол хайлж эхэлсэн.Туйлын мөс хайлж байгаа нь далайн усны урсгал өөрчлөгдөх аюултай.Далайн түвшин нэмэгдсэнээр эргийн ойролцоох нам дор газарт байрлах улс орнууд усанд живнэ. Далайн түвшин нэмэгдэж байгаа нь цас мөсний хайлалттай холбоотой ч нөгөө талаараа далайн ус халсны улмаас тэлэх процесс явагдаж байгаа юм.

Иймд анх 2007 онд Австралийн Сидней хотоос гараагаа эхэлсэн  энэхүү “Эх Дэлхийн Цаг”-т  жил ирэх тусам олон зуун сая хүн нэгдэж байгаа бөгөөд 2014 оны “Эх дэлхийн цаг”-т дэлхийн 162 орны 7000 гаруй хотын иргэд оролцсон юм. Харин манай  улс Эх дэлхийн цагт 2010 онд албан ёсоор нэгдэж, 2010 оны гуравдугаар сарын 26-нд Улаанбаатар хотод “Эх дэлхийн цаг”-ийг анх удаа амжилттай зохион байгуулсан бөгөөд нийт 4000 орчим хүн оролцсон юм.

Түүнчлэн сүүлийн жилүүдэд Улаанбаатар хотоос гадна Увс, Ховд, Говь-Алтай аймгууд энэхүү арга хэмжээнд нэгдэж нийт 7500 орчим хүнийг хамарсан. 2011 онд Сүхбаатарын талбайн ойролцоох гэрэлтүүлгүүдийг унтраахад 151,615 кв/ц эрчим хүч хэмнэсэн гэсэн тооцоо гарчээ. Энэ нь агаар мандалд дэгдэх байсан нүүрсхүчлийн хийн ялгарлыг 121 кг 292 граммаар бууруулсантай тэнцэх хор уршгийг арилгасан амжилттай байгаа юм.

эх дэлхийн цаг
Credit:Earth Hour Mongolia
Эх Дэлхийн цаг-т цахим спортынхныг уриалж байна. 47bbb17fc3a166a41a0c1ab3d7ccba41?s=111&d=mm&r=g
Ю. Ариунзаяатhttps://esportsnews.mn/
Цахим спорт бол энэ зууны спорт.

Шинэ мэдээ

spot_img

Холбоотой мэдээ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Энд сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу

spot_img