Пүрэв, 10 сар 28, 2021
top banner

NBA-ийн од Кевин Дюрантын байгууллага Esport-д орж ирэв

Бидний сайн мэдэх NBA-ийн сүпэр од Кевин Дюран esport-д өөрийн нэр дээрх байгууллагаараа хөрөнгө оруулалт хийлээ. Өөрийн өмсгөлийн дугаар буюу 35 дугаараараа нэрийдэн байгуулсан “Thirty Five” байгууллагаараа тэрбээр Andbox хэмээх esport-ийн байгууллагыг дэмжиж, хамтын ажиллагаа эхлүүлэхээр болсон байна.

Andbox байгууллагын хувьд Overwatch, Call of Duty төрлүүдэд томоохон лигүүдийг зохион байгуулдаг бөгөөд Америкийн esport-ийн зах зээлийн томоохон тоглогчдын нэг юм. Тэд ийнхүү “Thirty Five”-тай медиа талаар, цаашилбал бүтээлч (creative) талаар хамтран ажиллх аж. Одоогоор Дюрантын компаниас ямар хөрөнгө оруулалт ирж байгаа, үнийн дүн зэрэг нь тодорхойгүй байна.

Thirty Five-ийн хувьд Кевин Дюрант болон түүний менежер нар хамтран үүсгэн байгуулсан хөрөнгө оруулалтын компани юм. Тэд ихэвчлэн технологи, спорт, соёлын чиглэлээр хөрөнгө оруулалт, хамтын ажиллагаа явуулж нэгэн шүхэр доор тэднийгээ нэгтгэхийг зорьж байна.

Шинэ мэдээ

spot_img

Холбоотой мэдээ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Энд сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу

spot_img