Удаан хүлээгдээд буй The International энэ онд LAN байдлаар эргэн ирэхээр болсон билээ. Хоёр сарын хугацаанд хойшлогдож, байршлаа хүртэл солиод TI10 тэмцээн эхлэхэд ердөө 5 хоног үлдээд буй.
Энэ хугацаанд Румын улс царх тахлын улаан бүс рүү шилжиж, хэд хэдэн тамирчид COVID-19 халдвар авч байдал Valve-ийн хувьд хүнд болоод байсан. Тэгвэл өнөөдөр албан ёсны шийдвэр гарч TI10 тэмцээн болдгоороо болох боловч биет үзэгчгүйгээр явагдана хэмээн мэдэгдлээ.
Тэмцээн 10 сарын 7-ны өдөр эхлэх бөгөөд LAN арга хэмжээ буюу Бухарест хотын Arena National цэнгэлдэхэд ч явагдах нь хэвээрээ. Гэвч тухайн цэнгэлдэхэд ямар нэгэн байдлаар үзэгч хүлээж авахгүй болсон байна. Цаашлаад тасалбарын худалдан авалтыг зогсоосон бөгөөд тасалбар худалдан авсан хүмүүсийн тасалбарын мөнгийг буцаан олгохоор шийдвэрлэжээ.