Пүрэв, 10 сар 28, 2021
top banner

DOTA2 TI10 болох Бухарест хот COVID-19 халдварын улаан бүст шилжлээ

Швед улс испортыг албан ёсоор спорт хэмээн хүлээн зөвшөөрөөгүйн улмаас T10 тэмцээн тодорхой хугацаагаар хойшилж Румын улсын Бухарест хотод зохион байгуулагдах болсон билээ. DOTA2 хөгжөөн дэмжигчдийн хүсэн хүлээсэн тэмцээн эргэн ирэхэд хэдхэн хоног үлдээд байсан ч дахин нэг саадтай туллаа.

Тэмцээн зохион байгуулагдах Румын улс өчигдөрхөн COVID-19 халдварын улаан бүст шилжиж буйгаа зарлалаа. Үүнд Румыны бараг бүх хот хамрагдаж байгаа бөгөөд үүнд нийслэл Бухарест хот багтаж байна.

Халдварын бүсийг 4 ангилж байгаа ба улаан бүс хамгийн дээд түвшин юм. Үүний нөлөөгөөр Румын буцаад бүх нийтээр, гадаа болон дотор маск зүүх шаардлагатай болж байна. Мөн үзвэр үйлчилгээний дүүргэлтийг 50%-аас хэтрүүлэхгүй байх журамтай.

Code Red in Bucharest

Румын улсын Бухарест хотод одоогоор 1000 хүн дутмын 3 нь халдвар авч байна. Үүнтэй холбоотой буюу улаан бүст шилжсэний нөлөөгөөр TI10-д ямар өөрчлөлт гарах нь тодорхойгүй байна. Гэхдээ халварын улаан бүсийн журмыг бүгдийг нь дагах шаардлагатай бөгөөд тамирчдын ирэх, буцах хяналт маш өндөр болох нь тодорхой болж байна. Тэмцээний зүгээс болон хүлээн авах хотын зүгээс ирж үзэх хүмүүсийг заавал бүрэн вакцины гэрчилгээтэй байхыг шаардаж байгаа юм.

Шинэ мэдээ

spot_img

Холбоотой мэдээ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Энд сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу

spot_img