Мягмар, 10 сар 19, 2021
top banner

DOTA2: EILAT 2021 Дэлхийн аваргад оролцох Монголын багийг тодруулна

Олон Улсын Esport-ийн Холбоо буюу IESF-ээс жил болгон уламжлал болгон явуулдаг IESF World Championship тэмцээний 2021 оны тэмцээн зарлагдаад багагүй хугацааг үдээд байгаа билээ. Тэгвэл тус холбоонд бүртгэлтэй Монголын гишүүн холбоо болох MESA-аас уг дэлхийн аваргад оролцох Монголын багийг тодруулах аргачлалыг олон нийтэд зарлалаа.

Монголыг төлөөлөх DOTA2-ийн багаар MESA Pro Series цуврал тэмцээний шилдгийн шилдэг багийг тодруулах бөгөөд 2021 оны 7 сарын 4-ны өдөр эцсийн гранд финалын тоглолт нь явагдана гэдгийг зарласан байна.

Одоогоор MESA Pro Series тэмцээн хоёр цувралын ард гараад байгаа бөгөөд MPS Ranking оноогоор Drain Gang, Lilgun, Sable Hat зэрэг багууд тэргүүлж байгаа юм. Харин тэмцээний сүүлийн цуврал буюу хамгийн өндөр оноотой цуврал энэ сарын 23-аас сонгон шалгаруулалт нь эхэлж 5 сарын 2-ны өдөр ялагч нь тодрох хуваарьтай байгаа билээ. Ийнхүү гурван цуврал тэмцээний нийлбэр оноогоор тэргүүлсэн багууд эцсийн гранд финалын тэмцээнд өрсөлдөж эцсийн ялагч Монгол улсыг төлөөлөн дэлхийн аваргад өрсөлдөх эрхтэй болох юм.

Уг дэлхийн аваргын хувьд хоёр шаттай явагдах бөгөөд бүсийн тэмцээн буюу азийн бүсийн өрсөлдөөн нь энэ оны 9 сард явагдах бол гранд финалын шат нь 11 сард Израйлын Эйлат хотноо биед арга хэмжээ байдлаар болох төлөвлөгөөтэй байна. Тус дэлхийн аваргад DOTA2-оос гадна CS:GO, Tekken, PES төрлүүд багтаж байгаа ба манай улсаас шалгаруулалт нь хэрхэн болохыг одоогоор зарлаагүй байгаа.

Өмнөх жилийн тухайд хөл хорио, цар тахлын улмаас тэмцээний бүсийн тэмцээн л явагдсан бөгөөд финалын тоглолтууд цуцлагдаж энэ жил дахин Израйлын Эйлатад болно хэмээн төлөвлөгдөөд байгаа. Өнгөрсөн жил Tekken, PES төрлүүдэд манай улсын тамирчид өндөр амжилт үзүүлээгүй бол DOTA 2 төрөлд зүүн азийн бүст аваргалсан юм.

Шинэ мэдээ

spot_img

Холбоотой мэдээ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Энд сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу

spot_img