Valve-ийн зүгээс 2021 оны TI10 тэмцээнд зориулсан Battle pass-ны update-ийг албан ёсоор гаргалаа. Үүгээр Nemestice нэртэйгээр Battle pass, 310 level дээр нь унах Spectre Arcana, 250 level дээр унах Dragon Knight-ийн Persona буюу Davion нэмэгдсэн байна. Мэдээж Davion-ийг та бүхэн саяхан гарсан DOTA: Dragon’s Blood анимийн гол дүр гэдгээр нь мэдэж байгаа билээ.
Battle Pass-ийн үнэ $7,49 байх ба өмнөх байдлаар level-ийг худалдан авч болно. Дээр дурдсан гол зүйлс дээр нэмээд бусад баатруудын immortal багтаж байна. Цаашлаад Valve-ийн зүгээс энэ онд дахин нэг Battle Pass гаргах бөгөөд энэ эхнийх нь аж.
Мөн Nemestice нэртэй шинэ event mode гарсан ба бидний сайн мэдэхээр тоглоомын mode-д өөрчлөлт оруулж тусгай даалгаврыг биелүүлж түүнийхээ шагналыг хүртдэг нэмэлт билээ.