Лхагва, 7 сар 6, 2022
Бусад

    Dota 2 The International 11 тэмцээний өдөр, формат

    Dota 2, The International 11  нь өмнөх жилүүдээс өөр дүр төрхтэй болох гэж байна.

    TI11 нь шинэ формат, шинэчилсэн хуваарийн дагуу дөрвөн долоо хоногийн цуврал тэмцээн хэлбэрээр явуулна. 

    Өмнөх жилүүдийн The International тэмцээн 10 хоногийн турш үргэлжилсэн арга хэмжээ байдаг бол энэ удаа дундаа завсарлагатай, илүү олон 30 баг өрсөлдөх юм байна. 

    Dota2, The International 11 энэ оны  10-р сарын 8-аас 10-р сарын 30 хүртэл дараах гурван хэсэгтүргэлжилнэ.

    10-р сарын 8-12-ны хооронд The Last Chance Qualifiers тэмцээнд өмнөх DPC онооны major цуцлагдсан, мөн Хятад улсын багууд оролцоогүй зэрэг шалтгаанаас болоод илүү олон багууд оролцох боломж нээгдэж байна. Энэ шатанд бүсийн шалгаруулалтаас 2-3-р байранд орсон багуудад дахин өрсөлдөх боломжтой гэсэн үг.

    10-р сарын 15-18-ны хооронд Group stage (тойргийн хэсгийн тоглолтууд)-д энэ жил 2 хэсэгт хуваагдсан 20 баг өрсөлдөж, хэсэг тус бүрээс хамгийн сүүлийн хоёр багийг хасагдсанаар төгсгөлийн шат руу 16 баг нь шалгарах юм.

    10-р сарын 20-23-ны хооронд Play-Off  (шалгаруулалт)  6850 хүний ​​суудалтай Suntec Singapore Convention and Exhibition Center-т болно.

    10-р сарын 29-30-нд хооронд Final Stage тоглолтууд 12,000 хүртэлх хүний ​​багтаамжтай Сингапурын Битүү цэнгэлдэх хүрээлэнд болно.

    Dota 2, The International 11 тэмцээний

    Dota 2, The International 11 тэмцээний энэ жилийн онцлогууд: 

    • TI5, TI6-д байсан Wildcard stage эргэн ирсэнээр 30 баг оролцож байна.
    • Тэмцээн 10 хоногт үргэлжилдэг байсан бол, 4 долоо хоногийн турш үргэлжилнэ. 
    • Төгсгөлийн шатны тэмцээнүүд суудлын тоогоор эрс ялгаатай өөр өөр цэнгэлдэхэд болж байна.
    • Тэмцээний хооронд 5-6 хоногийн зай гарч байгаа нь үзэгчдийн хувьд хүндрэлтэй байж магадгүй. 

    Dota 2, The International 11 тэмцээний  талаар, тоглоомын өөрчлөлтийн талаархи мэдээлэл авахыг хүсвэл манай esportsnew.mn-тэй хамт байгаарай.  

    Ю. Ариунзаяатhttps://esportsnews.mn/
    Цахим спорт бол энэ зууны спорт.

    Шинэ мэдээ

    Холбоотой мэдээ

    СЭТГЭГДЭЛ БИЧИХ

    Энд сэтгэгдэл оруулна уу!
    Энд нэрээ оруулна уу