Лхагва, 7 сар 6, 2022
Бусад

    Dota 2-ийн домогт тоглогч OG багийн дасгалжуулагч “Ceb”-ийг Франц улсын Ерөнхийлөгч хүлээж авна. 

    Dota 2-ийн домогт тоглогч OG багийн дасгалжуулагч “Ceb” Франц улсын Ерөнхийлөгчийн Тамгын газраас ирсэн урилгын зургийг өөрийн жиргээндээ тавьжээ.

    Тэрээр жиргээн дээрээ “Өнөөдөр би Францын Ерөнхийлөгчтэй уулзана. Би түүнээс Battle Pass хэзээ гарах талаар асууна” гэж хошигножээ.

    “Өнөөдөр би Францын Ерөнхийлөгчтэй уулзана. Би түүнээс Battle Pass хэзээ гарах талаар асууна”

    Уг захидалд Францын улсын Ерөнхийлөгч Эммануэль Макрон 6-р сарын 3-нд Елисейн ордонд домогт тоглогч, дасгалжуулагчийг Sebastien “Ceb” Debs-ийг урьж байна гэжээ.

    Dota 2-ийн домогт тоглогч OG багийн дасгалжуулагчид ирсэн урилга

    Dota 2-ийн домогт тоглогч OG багийн дасгалжуулагч ‘Себ’ Дебс 2011 онд эхэлсэн олон жилийн карьерынхаа туршид янз бүрийн клуб, багуудад тоглож байсан ч Европын OG байгууллагын дасгалжуулагч, тоглогч гэдгээрээ алдартай.

    Тэрээр саяхан OG-ийн хамтаар ESL One Stockholm 2022 тэмцээнд түрүүлсэн нь багаа удахгүй болох дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхийг баталгаажуулж, 200,000 долларын орлого олсон юм.

    OG багийн хамгийн том амжилт бол The International 2018 болон The International 2019 зэрэг олон улсын тэмцээнд хоёр дараалан түрүүлсэн нь юм. Одоогийн байдлаар Себастьян өөрийн карьертаа 5,816,453 долларын шагнал хүртсэн байна.

    Дашрамд дурдахад The International 11 энэ оны аравдугаар сард 4 долоо хоногийн турш болж дэлхийн өнцөг булан бүрээс 30 баг өрсөлдөнө.

    Мөн Франц улсын хэлний академи нь цахим спрорт, видео тоглоомтой холбоотой англи үгнүүдийг хориглох шийдвэр гаргасан билээ.

    Ю. Ариунзаяатhttps://esportsnews.mn/
    Цахим спорт бол энэ зууны спорт.

    Шинэ мэдээ

    Холбоотой мэдээ

    СЭТГЭГДЭЛ БИЧИХ

    Энд сэтгэгдэл оруулна уу!
    Энд нэрээ оруулна уу