Netflix-ийн оригнал бүтээл болох DOTA 2-ийн аниме буюу Dragon’s Blood-ийн эхний бүлэг өнгөрсөн долоо хоногт албан ёсоор цацагдсан билээ. Ингээд тус аниме дээр гарсан та бүхний анзаараагүй байж магадгүй эсвэл үнэхээр дотагийн фэнүүдийн л анзаарах 5 детайл зүйлийг та бүхэнд онцолж байна.
Анхааруулга: SPOILERS AHEAD! Үйл явдлыг ярих зүйл байгаа тул та бүхэн үзээгүй бол уншихгүй байхыг зөвлөж байна.
5. Scroll Town Portal
Одоогийн байдлаар яг нэг дагнасан гол дүр байхгүй байгаа ч арай илүү дурдагдаж буй Davion буюу Dragon Knight-ийн туслах Bram ангиудын турш мориндоо хуулиастай зүйл авч явдаг.
Эцэст нь үүнийгээ хэрэглэдэг бөгөөд өөрийн бага зэрэг цусыг золиос болгож хариуд нь өөрсдийн байршлууд дээр порталдаж очдог. Энэ нь мэдээж та бүхний сайн мэдэх Scroll Town Portal юм.

4. Дэлгүүрийн эзнийг олж харна
DOTA 2-ийн дэлгүүрийн эздийг та хараад шууд таньж магадгүй. Тэгвэл 2-р анги дээр дэлгүүрийн эзэн маань хэсэгхэн хугацаанд гараад өнгөрдөг. Та түүнийг тоглоом дээрээс болон тоглоомын трэйлэр дээр гарч байснаар нь таних болов уу.

Дэлгүүр гардаг үзэгдэл дээр Миранад Лотусыг олж өгөх, Gem өгч Инвокерийг олоход нь туслах зэрэг детайлууд гарна. Мөн дэлгүүрт тоглоом гардаг item-ууд буюу Healing Salve, Dust of Appearance, Sentry Ward зэрэг харагдаад өнгөрдөг.


Мөн та сайн анзаарвал Morbid Mask, Vanguard, A Headress, Scyteh of Vyse, Staff of Wizardry зэрэг item-уудыг ч олж харах боломжтой.
3. DOTA-ийн баатруудтай ижил төрөл зүйлийн дүрүүд
Гол дүрүүдэд дотагийн хэдхэн баатрууд гараад өнгөрч байгаа ч ангиуд дээр дотагийн баатруудтай нэг ижил төрөл зүйлийн гэмээр хэд хэдэн дүрүүд гарч байгаа та анзаарсан байх. Үүнд Alchemist-ийн огер, Elder Titan, Axe, Bounty Hunter зэрэг баатруудтай төстэй дүр төрхтэй дүрүүд үзэгдээд өнгөрнө.




2. Gem of True Sight
Gem of True Sight энэхүү улирлын гол хэрэгслүүдийн нэг байлаа. Mirana дэлгүүрээс Gem худалдаж авсанаар Invoker-ийг олох, лотусуудыг олох эрэлдээ гардаг. Харин дараа нь Invoker үүнийг Terrorblade-ийг дуудахад хэрэглэдэг.
Тоглоомон дээр гардагчлан Gem-ийг нүдэнд харагдахгүй зүйлсийг шууд харах зориулалтаар ашигладаг. Мөн түүнээс гадна аливаа зүйлсийн жинхэнэ байдал, төрхийг харахаар ашиглана.


- Invoker-ийн шинэ скилл
Invoker тоглоомон дээрээ болон аниме дээрээ арван дөрвөн скиллтэйгээр гардаг. Тэгвэл анимийн явцад нэг шинэ скиллийг нээдэг бөгөөд тэр нь дахин төрүүлэх скилл байв.
Тэрбээр киноны явцад өөрийн охин Филоменаг аврах хэрэгтэй болдог бөгөөд уур, харуусалдаа автсан Invoker шинэ скиллийг нээнэ. Тоглоомон дээр гардаг шиг Quas, Wex, Exort-ууд Invoker-ийг скилл хэрэглэх үед аниме дээрээ гардаг бөгөөд түүнийг шинэ скиллээ нээж хэрэглэх үед Quas болон Exort-ууд түүнийг тойрон эргэлддэг.
