DOTA тоглоомоомын түүхээс сэдэвлэсэн “DOTA: Dragon’s Blood” нэртэй аниме энэ оны гуравдугаар сарын 25-нд Netflix дээр цацагдах болсныг Valve зарлалаа.
Уг цуврал нь 8 ангитайгаар бүтээгдэж байгаа бөгөөд DOTA-ийн баатар Dragon Knight болон Mirana нарын гол дүрээр үйл явдал өрнөх аж. Цувралын анхны teaser өнөөдөр цацагдсан бөгөөд ирэх сарын 2-нд албан ёсны бүтэн трэйлэр цацагдах юм байна.
Тус анимэйшнийг Японы MIR студи бүтээсэн байна. MIR студи нь өмнө нь Коррагийн домог, Волтрон зэрэг аниме цувралуудыг бүтээж байжээ. Мэдээж DOTA-ийн дүрүүд, домог дээр суурилан бүтээгдэж байгаа гэдэг утгаараа Valve цувралд ихээхэн дэмжлэг үзүүлж, хамтран бүтээсэн байна.