Пүрэв, 10 сар 28, 2021
top banner

“Esport бол спорт биш” агуулгын эсрэг LEС-ийн кампант ажил эхэллээ

League of Legends-ийн хамгийн том тэмцээнүүдийн нэг League of Legends European Championship (LEC) үндсэн хамтрагч Estre Group-тай хамтын ажиллагаагаа үргэлжлүүлж буйгаа зарлалаа. Хамтралаа үргэлжлүүлж байгаагаа зарлан #Believeinyourself кампант ажлыг эхлүүлсэн байна.

Тус кампант ажлын агуулга нь Esport-ийг спорт гэж хүлээн зөвшөөрдөггүй хүмүүсийн эсрэг байв. Өмнөх испортын медиа давалгаагаануудаар испортыг мэргэжлийн спорт, спортын нэгэн хэсэг, олимпийн нэг хэсэг байх ёстой гэж мэтгэлцэж, маргадаг байсан бол энэ удаагийнх тэс өөр байлаа. Агуулгын хувьд Esport-ийг спорт хэмээн хүлээн зөвшөөрөхгүй байж болно. Esport заавал спорт гэж нэрлэгдэж, түүнд багтах албагүй, тусдаа хөгжиж өөрийн үнэ цэнийг үүсгэж, дагагчдаа цуглуулж, өөрийн ертөнцийг бий болгож байгаа гэсэн санааг харуулсан байлаа. Энэ утгаараа испортыг спорт хэмээн хүлээн зөвшөөрөхгүй байлаа ч залуус үүнийг дагасаар, үзсээр, дурласаар байна гэдэг агуулгыг тодорхой харуулж чадсан юм.

Estre групп нь төв Европын улсуудад үйл ажиллагаа явуулдаг санхүүгийн олон улсын томоохон байгууллага юм. Тэд испортыг олон жилийн туршид дэмжиж байгаа бөгөөд ийнхүү үргэлжлүүлсээр байх болно гэдгээ LEC-тэй хамтарсан #Believeinyourself кампант ажлаараа харуулж байна. Тус хөтөлбөрийн хүрээнд хийгдсэн Esports Doomsday видео сошиалд олон нийтийн анхаарлыг нилээд татаад байгаа юм.

Шинэ мэдээ

spot_img

Холбоотой мэдээ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Энд сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу

spot_img