Ням, 10 сар 24, 2021
top banner

Discord Clubhouse-ийг бут цохих шинэ нэмэлтээ танилцууллаа

Өнгөрсөн жил гарсан Clubhouse апп хөл хорионы үеэр нилээд тренд болж олон хүнийг татаж чадсан билээ. Сэдэв сэдвээр ярилцах аудио чат өрөөнүүд Монголчуудын хувьд ч гэсэн хөл хорионы гол хэрэглэгдэхүүн байсан гэхэд болно. Тэгвэл тухайн үед Discord-ийн үнэнч хэрэглэгчид Discord-ийн аудио сувгуудыг илүүд үзэн мэтгэлцдэг байлаа. Тухайн үед Discord-ийн Clubhouse-аас дутагдаж байсан зүйл Speaker, Audience гэсэн ангилал байхгүй хүн болгон микээ нэгээд ярих боломж байсан юм. Ингэснээр Clubhouse эмх цэгц тал дээр илүү байж, илүү панел хэлэлцүүлэг маягтай гэдгээрээ ялгарч байлаа.

Тэгвэл өчигдөр Discord албан ёсоор өөрсдийн шинэ нэмэлт болох Fireside chat хэмээх аудио чатны боломжийг нэвтрүүлсэнээр Clubhouse төдийгүй Zoom, Teams зэрэг аппуудтай ижил төсөөтэй боломжууд гарч ирлээ. Үүнд Speaker, Audience-аар ялгагдах, бусад хурлын платформуудтай адил гар өргөх боломж, audience дотроос хүн сонгож speaker руу оруулах зэрэг шинэ боломжууд гарч ирэв.

Discord Clubhouse-ийг бут цохих шинэ нэмэлтээ танилцууллаа Default

Гэхдээ мэдээж өмнө байсан чөлөөтэй аудио чатыг ийм болгоогүй бөгөөд таныг channel үүсгэх үед Fireside гэсэн шинэ нэмэлт таныг хүлээж байх болно. Ингээд та сувгаа үүсгээд Clubhouse шиг өрөөнүүдийг үүсгэж болох нь. Гэхдээ уг суваг нь жирийн аудио сувгаас ялгаатай нь дүрсээ өгч болохгүй, screen share хийж болохгүй зэрэг сул талтай. Гэвч албаар ингэж хөгжүүлсэн нь Zoom, Teams зэрэг аппуудтай өрсөлдөх гэхээсээ илүү Clubhouse-ийг буулгаж авах гэсэн оролдлого хэмээн харагдахаар байгаа юм.

Шинэ мэдээ

spot_img

Холбоотой мэдээ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Энд сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу

spot_img