4 удаагийн major аварга CS:GO-ийн домгуудын нэг dev1ce Astralis багийг орхиж Ninjas in Pyjamas баг руу шилжиж байгааг NIP-ийн удирдлагууд албан ёсоор зарлалаа. Түүний хувьд NIP багтай гурван жилийн гэрээг байгуулж байгаа ба nawwk-ийн оронд орж байгаа ажээ.
Dev1ce-ийн хувьд 2016 оны нэг сард Astralis-ийг байгуулагдсан цагаас л тасралтгүй байсан бөгөөд тус хугацаанд Counter-Strike-ийн түүхэн дэх хамгийн агуу эрин үеийг багийнхаа хамтаар бүтээсэн юм. Мөн түүний хувьд багийн dupreeh, xyp9x зэрэг тамирчидтай Dignitas, TSM багийн нэрнээс эхлээд л тасралтгүй хамтдаа байсан түүхтэй. Ийнхүү уг солилцооны үндсээр тус гурван тамирчин анх удаагаа салж байна. Тэрбээр уг хугацаанд 18 том тэмцээний MVP тоглогч болж түүхэн рекордыг тогтоосон билээ.