Ням, 10 сар 24, 2021
top banner

Preview: D13 vs Renewal – ANHIL-ийн гайхамшиг Renewal-ийг зогсоох уу?

MESA Pro Series Finals тэмцээн наадмын завсарлагаа өнгөрөөсний эцэст 4-р тойргийн тоглолтуудаа эхлүүлэхэд бэлэн болоод байна. Тэмцээн 6 багийн хооронд явагдаж байгаа тул энэ 7 хоногт шийдвэрлэх хоёр тойргийн тоглолтууд явагдаад тэмцээний хэсгийн шат өндөрлөх юм. Хэсгийг тэргүүлсэн баг тэмцээний аваргын төлөөх тоглолтын эрхийг авах бол 2-4-р байранд шалгарсан багууд Play-in шатны тоглолтыг хийх ажээ.

Preview: D13 vs Renewal - ANHIL-ийн гайхамшиг Renewal-ийг зогсоох уу? format

Одоогийн байдлаар хүснэгтийг BCO баг 6 оноотой тэргүүлж байгаа бол бусад багууд бүгд нэг онооны л зөрүүтэй бие биенийхээ дээр бичигдэж байна. 

Тэмцээний тойргийн тоглолтуудыг сонирхолтой, шударга болгох үүднээс 2:0-ээр ялалт байгуулвал 3 оноо, 2:1-ээр ялвал 2 оноо, 1:2-оор ялагдсан баг 1 оноог салгаж байгаа юм. 5-6-р байранд орсон багуудын хувьд хэсгээс шалгарахгүй ч 5-р байранд орсон баг мөнгөн шагнал хүртэхээс гадна, MESA League тэмцээнд оролцох эрхээ авна. 6-р байранд орсон баг юу ч үгүй үлдэх аюултай тул 5-р байранд орж нэг шат ахина гэдэг ач холбогдол өндөртэй.

Preview: D13 vs Renewal - ANHIL-ийн гайхамшиг Renewal-ийг зогсоох уу? husnegt

Өнөөдрийн хувьд Checkmate vs Aravt багуудын тоглолтоор эхлэх байсан боловч Улаанбаатар хотод цахилгааны хязгаарлалт бүсчлэн хийж байгаатай холбоотойгоор Checkmate баг цагтаа тоглолтод оролцох боломжгүй болсон тул зохион байгуулагчдын зүгээс тоглолтыг 2 цаг хойшлуулжээ. Тиймээс шууд дамжуулалтын эхний тоглолт хүснэгтийг тэргүүлэгч BCO болон тэдний ардхан яваа The Black Company багуудын тоглолтоор эхлэх аж. Харин Esportsnewmn өнөөдрийн оргил тоглолт 20:00 цагийн D13 vs Renewal багуудын тоглолтыг онцолж байна.

Renewal

Renewal тэмцээний нээлтийн тоглолтыг BCO багтай хийж 2:0-ийн харьцаатай ялагдсан нь тэднийг хүнд байдалд оруулсан. Үүний ардаас Checkmate, Aravt багуудыг дараалан буулгаж аваад байгаа ч 2:1, 2:0 гэсэн үр дүнгээс шалтгаалж 5 оноотойгоор тэргүүлэгчдийн ард жагсаж байна. Багуудыг дандаа 1 оноо л зааглаж байгаа тул Renewal-ийн хувьд чухал тоглолт байх учиртай. Хэрвээ хожигдвол хүснэгтийн доод хэсэг рүү ч шилжих аюул байсаар байгаа. 

Renewal талаас MPS Finals тэмцээнд nin9, kabal нар статистик үзүүлэлтээр багаа тэргүүлж байгаа. Neuz-ийн талаас өмнө үзүүлдэг байсан тоглолтоос арай өөр тоглолт харагдаж буй. Ур чадвар сайтай тоглогч тул зарим мап дээр олон хүний багаар хамгаалдаг байрлал дээр ганцаараа тоглож байгаа нь багийнхан нь түүнд хэр их итгэл үзүүлж буй харуулна. Чухал үед хийж байсан давха фрагууд, Checkmate-ийн эсрэг dust2 дээр хийсэн A long-ийн хамгаалалтуудыг онцлохгүй байхын аргагүй. 

Preview: D13 vs Renewal - ANHIL-ийн гайхамшиг Renewal-ийг зогсоох уу? renewal vs d13

Тэд бэлтгэлжилтийн үед байгуулагдсан цагаас хойшх оргил үе дээрээ ирээд байгаа. Dreamhack-ийн финалд Checkmate-ийг шүүрдэж LAN тэмцээнээ эрх аваад байгаа. Тэдэнд санаа зовох, сатаарах, айх, асуудал зэрэг юу ч байхгүй. Тиймээс “байгалийн” тоглолтоо тоглогч бүр үзүүлэхэд Renewal хожигдол хүлээнэ гэдэг хэцүү. Нэмж хэлэхэд Renewal баг байгуулагдсан цагаасаа хойш MESA Pro Series тэмцээн дээр л D13-тай тоглосон бол олон улсын тэмцээнд нэг ч таарч тоглоогүй гэсэн сонирхолтой үзүүлэлт байна. Мөн Rate хуучин багийнхаа эсрэг дахин нэг удаа тулах гэж байнa.

D13 Esports

Багийн гол тоглогчид байсан Rate, sk0r нар нь дараалан багаа орхиж D13-ийг хүнд байдалд оруулсан. Багийн лидерийн үүрэг, carry-дах шаардлага ANHIL-ийн нуруун дээр тэр чигтээ ирлээ. Тэр ч өмнөх шигээ мундаг тоглолтыг үзүүлж буй ч багийн чухал тоглогч sk0r-гүй болсон нь D13-ийн хувьд том асуудал. Түүнийг багийн эзэн worldpeace орлож байгаа ба орны тоглогчоо олоогүй байгаа.

Уг шалтгаантай холбоотойгоор D13 багийнхан маш их хичээж байгаа нь шууд дамжуулалтын камер дээрээс тодорхой харагдаж байв. 2 ялалтыг байгуулаад байсан ч сүүлд BCO багт эцсийн мөчид clutch раундууд алдаж хожигдсон. Тоглогчдын царайнд хичээн зүтгэлийн дараа ялагдсан харамсалтай төрх, сэтгэл дундуур байдаг харагдаж байлаа. Гэхдээ энэ нь чөтгөрүүдэд илүү их урам зоригийг өгөх бөгөөд өнөөдөр Renewal-аас ч илүү энэ тоглолтод хожихыг хүсэх нь тодорхой. 5 оноотой Renewal-тай ижил жагсаж байгаа D13 энэ тоглолтоос оноо салгах нь чухал байна. Нөгөө талд багуудын байрлал яаж ч магадгүй учраас D13 хоосон хоцорвол 2 тойргийн өмнө хүснэгтийг тэргүүлж байсан байдлаасаа салж хүснэгтийн доод хэсэгт ирнэ. 

D13-аас ANHIL онцгой тоглолт үзүүлж 1.60 гэсэн рэйтингтэйгээр тэмцээний бүх тоглогчдыг тэргүүлж байна. Өдрөөс өдөрт сайжирч, тогтмол мундаг тоглолт үзүүлдэг ANHIL Монголын хамгийн толгой сайтай тоглогчдын нэг. S1mple, niko, broky гээд шилдгүүдийн дэндүү гэмээр карри тоглолт шиг чанарыг өнөөдөр ANHIL-аас бид дахин нэг удаа харах хэрэгтэй байна.

Preview: D13 vs Renewal - ANHIL-ийн гайхамшиг Renewal-ийг зогсоох уу? MicrosoftTeams image 1

Worldpeace бага багаар формоо олж авч байгаа. Анх sk0r-ийг орлож эхлэхдээ хэт бага фраг хийдэг, сул буудалт алддаг тохиолдлууд харагдаж багийн сул тал болж байсан бол одоо нөхцөл байдал өөрчлөгдөж байна. Өмнө нь багтаа awp хийж, хэрэгтэй call-ууд хийж, санаачлагатай тоглодог байсан тэрбээр сүүлд BCO-тэй хийсэн тоглолтоос харахад тэр тоглолтоо бага багаар эргүүлэн авч буй. Өмнөх BCO-тэй хийсэн тоглолтод сайн фраг хийж, санаачлага харуулсан бол одоо Renewal-ийн эсрэг дахин түүнийгээ ахиулан харуулах хэрэгтэй. Worldpeace хэрхэн тоглохоос өнөөдрийн тоглолт шийдэгдэнэ.

Preview: D13 vs Renewal - ANHIL-ийн гайхамшиг Renewal-ийг зогсоох уу? anhil magic

Өмнө нь хоёр баг MESA Pro Series #3 тэмцээн дээр финалдсан бөгөөд 2:0-ээр цувралыг эхлүүлсэн D13 боломжоо алдаж 3 дараалан мап алдаж 2:3-ийн харьцаатайгаар Renewal аваргалсан. Тухайн үед sk0r-тойгоо байсан бол одоо сүпэр тоглогч sk0r нь байхгүй. Магадлал бүх талаараа Renewal-ийн талд байна. Гэхдээ D13 чөтгөрүүдийн мэдэгдэл хийж ялалт авч чадах болов уу?  

Тоглолт MESA-ийн Youtube сувгаар та бүхэнд шууд хүрнэ!

Шинэ мэдээ

spot_img

Холбоотой мэдээ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Энд сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу

spot_img