Мягмар, 12 сар 7, 2021
top banner

D13 баг RESF Open Cup 2021 тэмцээнд шалгарлаа

Туркс улс руу нүүж Европын бүст тоглох болсон D13 ээлжит тэмцээндээ амжилттай оролцож үндсэн шатны эрхээ авлаа. 2020 онд цар тахлын улмаас зохион байгуулагдаагүй RESF Open Cup тэмцээн энэ онд эргэн ирж байгаа бөгөөд нээлттэй сонгон шалгаруулалтаа саяхан явуулжээ. Оросын испортын холбооноос зохион байгуулдаг тус тэмцээний нээлттэй шалгаруулалтад D13 баг амжилттай оролцож 32 багийн үндсэн шатанд шалгарчээ.

Тус тэмцээний финал нь LAN-аар явагддаг бөгөөд одоогийн 32 багаас ялсан 4 баг нь LAN тэмцээний эрхээ авах аж. Мэдээж манай багийн хувьд Европын бүст очоод LAN тэмцээнд оролцоно гэдэг нь маш том туршлага болох учиртай.

Тэмцээний онлайн шат буюу 32 багийн тоглолтууд 10 сарын 23-аас эхэлж 11 сарын 14-нд ялагч 4 баг тодорно. Тус багууд дунд өндөр чансааны баг байхгүй ч манай багийн хувьд шинэ шинэ өөр төрлийн багуудтай тоглож олон талын арга барилд суралцах боломжтой. Цаашлаад хүчтэй багууд тоонд нь багтаж байгаа тул LAN финалын эрхээ авахад асуудалгүй. Гол оролцогчдоос гэвэл 10 rings баг бөгөөд Na’Vi-д тоглож байсан Edward, Gambit багт тоглож байсан fitch нар тухайн багт багтаж байгаа юм. Тэмцээний багуудыг CIS бүсийн багууд бүрдүүлж байгаа.

LAN финал нь 12 сарын дундуур ОХУ-д $20,000 шагналын сантайгаар зохион байгуулагдана.

D13 ойрын үед амжилттай тоглолтуудыг үзүүлж ESEA Advanced League руу дэвшсэн билээ. Ингэснээр тэд ESEA-ийн дээд талаасаа хоёр дахь шат руу шалгарч байна гэсэн үг. Тухайн шатанд Европын SKADE, Akuma, K23 зэрэг сайн багууд багтдаг. Одоо тэр шатнаасаа дахин дээшээ шалгарч чадвал дээд лиг болох ESEA Premier-д шалгарах бөгөөд Европын топ зэрэглэлийн багуудтай өрсөлдөх эрхтэй болно. Мэдээж тухайн лигийн ялагч нь дэлхийн хамгийн нэр хүндтэй лиг ESL Pro League-д оролцох эрхийг авдаг билээ.

Шинэ мэдээ

spot_img

Холбоотой мэдээ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Энд сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу

spot_img