Ням, 10 сар 24, 2021
top banner

D13 Esports баг RMR Season 1 тэмцээнд шалгарлаа

Энэ намар явагдах Stockholm Major тэмцээний урьдчилсан шатны тэмцээнүүд зарлагдаад байгаа билээ. Азийн бүст хоёр сонгон шалгаруулалтыг RMR нэрийн дор хийж оноогоор тэргүүлсэн багийг авахаа зарлаад байгаа бөгөөд эхний тэмцээн нь саяхан зарлагдаад байсан юм.

Хятадын Perfect World-ийн зохион байгуулах эхний шалгуур тэмцээний нээлттэй сонгон шалгаруулалт өнөөдөр явагдаж хоёр баг үндсэн тэмцээний эрхээ авлаа. Үүнд D13 Esports болон Wings Up багууд тэргүүлж эрхээ авсан бөгөөд D13 баг эрхийн төлөөх сүүлийн тоглолтондоо Checkmate багийг Nuke дээр 16:14, Inferno дээр 16:14-өөр тус тус буулган авсанаар эрхээ авсан байна. Тэдний хувьд 16-ийн шатандаа SHPL багийг 16:12-оор, дараагийн шатандаа Lynn Vision багийг 2:1-ийн харьцаатайгаар буулган авсан. D13 Esports-ийн хувд саяхан Lynn Vision багт Funspark ULTI тэмцээний хагас шигшээд ялагдал хүлээгээд байсан ч ийнхүү хариугаа хамгийн чухал тэмцээнд авч чадлаа. D13-ийн хувьд уржигдар мөн MESA Pro Series #2 тэмцээнд аваргалаад байсан билээ.

Монголоос Checkmate болон бусад багуудын хувьд эхний шалгаруулалтаас эрхээ аваагүй ч дараагийн шалгаруулалтын хоёр слот дээр боломж байгаа юм. Тиймээс манай улсаас дахин баг оролцох боломж байсаар байна. Харин Renewal багийн хувьд үндсэн тэмцээнд шууд урилгаар оролцож байгаа билээ.

Шинэ мэдээ

spot_img

Холбоотой мэдээ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Энд сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу

spot_img