Ням, 10 сар 24, 2021
top banner

D13 Esports баг MESA Pro Series #2 тэмцээнд аваргаллаа

MESA буюу Монголын Электрон Спортын Холбооноос зохион байгуулдаг MESA Pro Series тэмцээний 2021 оны улирлын хоёрдугаар тэмцээн амжиллтай явагдаж өндөрлөлөө. Сонгон шалгаруулалтанд нийт 49 баг оролцож 9 баг шалгарсанаар урилгаар оролцож буй 7 багтай нийлэн шилдэг 16 багийн өрсөлдөөн явагдсан байна. Таван өдрийн турш үргэлжилсэн тус тэмцээнд D13 Esports баг түрүүлж, Аравт баг хоёрдугаар байранд орлоо.

Тэмцээнд Монголын шилдэг багууд болох Renewal, D13, Checkmate, The Black Company зэрэг багууд бүгд оролцсон бол хуучин The MongolZ-ийн бүрэлдэхүүнээ сэргээсэн Old Z багйинхан оролцсонгүй. Өмнөх #1 тэмцээн дээр Tiger нэрээр аваргалж байсан Renewal багийн хувьд энэ тэмцээнд D13 болон Checkmate-д хожигдсоноор 5-р байраар тэмцээнээ өндөрлүүлсэн байна. Гуравдугаар байранд The Black Company баг орж, 4-р байранд Checkmate оржээ.

Энэхүү тэмцээний шилдэг тоглогч буюу MVP-ээр D13 багийн залуу шинэ тамирчин Xerolte тодорсон нь онцлох үйл явдал байлаа. Энэ удаагийн тэмцээний хувьд шинэ залуу тамирчдын хувьд тун онцлог тэмцээн болов. Хамгийн залуу бүрэлдэхүүнтэй The Black Company баг, Аравт зэрэг багууд өөрсдийгөө олон улсын хэмжээнд амжилт үзүүлэхэд бэлэн болсон гэдгээ нотолсон тэмцээн боллоо. 18 нас ч хүрээгүй залуу тамирчдын хувьд сэтгэлзүйн талаас өөртөө итгэх том итгэлт болов.

Тэмцээний төгсгөлд MESA-ийн ерөнхийлөгч Эрдэнэчулуун дараагийн тэмцээнүүдээ улам сайжруулах, форматыг дахин өөрчилж өрсөлдөөнийг илүү ширүүн болгох тал дээр ажиллаж байгаагаа дурдав. Мэдээж дараагийн тэмцээнийг мөн тус үеэр зарласан бөгөөд сонгон шалгаруулалтыг 4 сар дуусахаас өмнө явуулж, үндсэн тэмцээнийг 5 сарын 12-16 өдрүүдэд явуулна гэдгийг зарлалаа. Ийнхүү сонгон шалгаруулалтыг эрт явуулсанаар багуудад тэмцээндээ бэлдэх, бусад багуудаа судлах, цаашлаад багуудын хуваарь ч эрт гарч багуудад тэмцээний хуваариа зохицуулах цаг олгох боломжтой ажээ.

Мөн хамгийн чухал зарлал MESA Pro Series Grand Final тэмцээнийг 6 сард явуулах бөгөөд ялагч нь IESF буюу олон улсын испортын холбооны EILAT World Championship 2021-д явах эрхтэй болох ажээ.

Шинэ мэдээ

spot_img

Холбоотой мэдээ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Энд сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу

spot_img