Мягмар, 9 сар 28, 2021
top banner

D13 Esports баг Турк улсыг зориж, Европын баг боллоо

Монголын испортын хамгийн тогтвортой багуудын нэг болох D13 Esports баг албан ёсоор Европт бэлтгэлийн байртай болж, Европын бүст өрсөлдөхөөр боллоо. Тэд 8 сарын 10-ны өдөр Турк улсын Анталъя хотыг зорих бөгөөд одоогоор нэг жилийн хугацаанд тус улсад байрлаж бэлтгэл хийхээр болсон гэдгийг багийн менежер Worldpeace бидэнд мэдээллээ.

Ийнхүү D13 баг Монголоос анх удаа Европ тивд бэлтгэлийн байртай болж байгаа баг болсон төдийгүй цаашдаа Европын тэмцээнүүдэд тогтмол оролцох болж байна. Тэдний эхний тэмцээн одоо Монголоос өндөр пингтэй оролцож буй ESEA Premier байх бөгөөд дараагийн тоглолтуудаа Турк улсаас 45 пингтэйгээр буй жирийн пингтэй тоглох юм.

Мөн тэд Европын бусад дунд зэрэглэлийн тэмцээнд урилгаар оролцох болсон бөгөөд тэмцээн уралдаанаар цаашдаа тасрахгүй нь. D13-ийн хувьд уг ажлыг 2020 оноос төлөвлөж байсан ч COVID-ийн нөхцөл байдлаас болоод шийдэгдээгүй байсан юм. Тэгвэл ийнхүү тэд зорилгоо биелүүлж, Европ тив дэхь Монгол улсын жимийг татлаа.

Багийн бүрэлдэхүүнд Annihilation, Yami, Tamiraarita, Shinobi, Xerolte гэсэн тамирчид багтан явах ба багийн үүсгэн байгуулагч, менежер Энхманлай буюу Worldpeace багаа ахлан Туркийг зорих аж. D13 сүүлийн нэг жилд багийн гол тоглогчид болох rate, sk0r гэсэн залуу тамирчдаа өөр багт алдаад байсан ч ийнхүү орлох тамирчдаа олж Европыг зорилоо.

D13 Esports баг Европыг зорихдоо одоогоор спонсоргүйгээр зорьж байгаа ба тусалж дэмжих бизнесийн байгууллагууд байвал холбогдоход нээлттэй юм.

Тэдний цаашдын тоглолтуудад нь амжилт хүсье!

D13 Esports баг Турк улсыг зориж, Европын баг боллоо D13 goes europe

Шинэ мэдээ

spot_img

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

  1. CSGO gesen tag naas oor yamar togloomiin talaar yarigdaad baigaa ni yer oilgomjgui baina. Sain medehgui hun bol aan neg Mongol bag gadaadad neg yumaar togloj baiga yum bn gej oilgohoos oor medeelel alga.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Энд сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу

spot_img