Ням, 10 сар 24, 2021
top banner

D13 азийн багуудаа тэргүүлэн Dreamhack Open Asia тэмцээнд уригдлаа

Монгол багуудын хувьд энэ зуны гол тэмцээнүүдийн нэгт тооцогдоод буй Dreamhack Open Asia July тэмцээн эхлэхэд тун бага хугацаа үлджээ. Өчигдөр тэмцээний голлох мэдээллүүд ил болсон бөгөөд үүнээс D13 Esports баг азийн чансааг тэргүүлэн тэмцээний үндсэн шатанд урилгаар оролцох болсон нь онцлох үйл явдал байлаа.

Тэмцээний үндсэн шатанд дөрвөн баг өрсөлдөх бөгөөд үүнээс хоёр нь урилгаар оролцож байгаа бол үлдсэн хоёр баг нь сонгон шалгаруулалтаас тодорхой болох юм. D13-ийн хамтаар Lynn Vision баг уригдсан бөгөөд урилга өгөх шаардлагыг ESL-ийн чансааг үндэслэн тодруулжээ. Lynn Vision баг дэлхийн чансаанд 49-р байранд буюу азидаа нэгт бичигдэж байсан бол ард нь Tyloo, Vici багууд жагсаж байж. Одоогоор бидэнд тодорхой мэдээлэл байхгүй бөгөөд Tyloo, Vici багууд тэмцээнд оролцохгүйн улмаас болсон уу эсвэл өөр шалтгаан байгаа юу ямартай ч хоёр багийг алгасан дөрөдүгээрт бичигдэж байгаа D13 багт шууд урилга өгсөн байна. Харин Монголын бусад шилдэг багууд болох Renewal, Checkmate багуудын хувьд тэмцээнийг нээлттэй сонгон шалгаруулалтаас эхлүүлэх болжээ.

Тэмцээний нээлттэй сонгон шалгаруулалт өнөөдрөөс эхэлж байгаа ба хоёр удаа зохион байгуулагдаж хоёр багийг тодруулах юм. Үндсэн тэмцээнд түрүүлсэн баг IEM Fall 2021 буюу энэ оны 9 сард зохион байгуулагдах тэмцээнд оролцох эрхээ авна. Тухайн тэмцээний финал нь LAN-аар event hall-д явагдана. Одоогоор аль улсад болох нь тодорхойгүй байна.

Шинэ мэдээ

spot_img

Холбоотой мэдээ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Энд сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу

spot_img