Мягмар, 10 сар 19, 2021
top banner

D13 ANNIHILATION: Европийн топ багуудын хэмжээний тамирчин болно

Энэ удаагийн нийтлэлээрээ бид D13 багийн залуу тамирчин, awper ANNIHILATION буюу Н.Түвшинтөгстэй ярилцаж мэргэжлийн тамирчны хувиар туулж буй туршлага, сорилтууд, зорилго зэргийг нь сонирхлоо. Түүний хувьд 2017 оноос CS:GO-тэй холбогдож 2019 онд мэргэжлийн тамирчны карьераа эхлүүлжээ. Тэрбээр өнгөрсөн онд D13 Esports багтай мэргэжлийн гэрээ байгуулсанаар олон улсын тавцанд танигдах эхлэлээ тавьсан билээ.

Анх хэдэн настайгаасаа gaming-тэй холбогдсон бэ?

Би багаасаа компьютертой ойр өссөн. Ах маань анх Warcraft буюу DOTA зааж өгч gaming-тэй холбогдож байлаа. Тэр үеэс DOTA нилээн тоглож, DOTA2 дээр 5000 mmr хүрч байсан. Харин CS:GO тоглож эхэлсэн үе гэвэл 2017 он. Тухайн үед The MongolZ баг IEM Taipei тэмцээнд түрүүлж, азийн аварга болоход CS:GO руу орохоор шийдсэн. Түүнээс хойш идэвхтэй тоглож 2019 онд The MongolZ багийн бүрэлдэхүүнд багтаж байлаа.

Түүнээс хойш Hooliganz багт тоглож байгаад D13 Esports багт төрсөн өдрөөрөө буюу 2020 оны 1 сарын 23-нд орж байсан юм байна.

Хэрхэн The MongolZ багтай холбогдож, мэргэжлийн түвшинд тоглож эхэлсэн бэ?

Тухайн үед ямар нэг багт харъяалагддаггүй байсан. Монгол серверт байнга тоглодог байхад MaaRaa ах холбогдоод The MongolZ багт орох санал тавьж байлаа. Тэр үед The MongolZ баг тараад нилээд удчихсан, дахин нэг удаа буцаж байгуулагдсан юм. Тэр бүрэлдэхүүнд Machinegun, Temkawow, Neuz зэрэг тамирчид The MongolZ-д нэг баг болж байсан. Гэхдээ тухайн үед анх удаа мэргэжлийн багт орж байсан болохоор цэвэр буудалтандаа найддаг, туршлагагүй, тамирчны сэтгэхүй нэг их байгаагүй гэж хэлж болно.

D13 ANNIHILATION: Европийн топ багуудын хэмжээний тамирчин болно mongolz old
2019 оны 5-р сард The MongolZ баг дараах бүрэлдэхүүнээр эргэн ирэлт хийж буйгаа зарлаж байлаа.

Гэхдээ тухайн үед анх удаа мэргэжлийн багт орж байсан болохоор цэвэр буудалтандаа найддаг, туршлагагүй, тамирчны сэтгэхүй нэг их байгаагүй гэж хэлж болно.

Тухайн бүрэлдэхүүнээр хэдэн тэмцээнд оролдлого хийгээд амжилт олоогүй. Түүний дараа компьютер тоглоомоос түр завсарлага аваад байтал Hooliganz багаас санал ирсэн. IZR, Hasteka, Prism, Hang4u, carnage гэсэн бүрэлдэхүүн байсан санагдаж байна. Hasteka гарахаар болоод би оронд нь орж байсан юм. Бид хэд The Lof Gaming center-д байрлаж бэлтгэлээ хийдэг байсан. Hooliganz-д ороод төд удалгүй MESA-ийн Pro Series Final-д түрүүлж байлаа. Түүнээс хойш багаараа оролцсон хамгийн том тэмцээн нь MESA League тэмцээн юм байна. Гэхдээ яг өөрийгөө мэргэжлийн тамирчны хувиар хичээллэж эхэлсэн гэвэл D13 багт орсон үеийг л хэлнэ. D13-т орсоноор мэргэжлийн багт харъяалагдаж, bootcamp-д цагийн хуваарьтай, төлөвлөгөөт бэлтгэлүүдийг хийж эхэлсэн.

Оюун ухаан, ой тогтоолтын тамирчин гэж дуулж байсан. Энэ талаараа бидэнтэй хуваалцана уу?

Хамгийн анх 2014 онд Монголын оюун ухааны академид суралцаж байсан. Ой тогтоолтын төрлөөр дотоодын болон олон улсын тэмцээнд оролцож олон улсын хэмжээний мастер болж байлаа. Дэлхийн аваргад хүртэл оролцож байсан.

Одоогоор бол энэ чадвараа esport-той хослуулж ашигласан зүйл нэг их байхгүй. Мэдээж сурсан мэдсэн зүйл учраас тодорхой хэмжээгээр нөлөөлдөг байх.

D13 ANNIHILATION: Европийн топ багуудын хэмжээний тамирчин болно DSC 6451
ANHIL MESA Pro Series Grand Final тоглолтын үеэр 2990 багийн эсрэг. Төв Цэнгэлдэх Хүрээлэнд

Мэргэжлийн тамирчин болоход гэр бүлийнхэн хэрхэн хүлээж авсан бэ? Хичээл сургуультайгаа хамт зохицуулдаг байсан уу? Шууд л бүх зүйлээ орхиод esport-ийг сонгосон уу?

Анх мэдээж гэр бүлийнхэн зөвшөөрдөггүй байсан. Esport-ийн талаар хүн болгон бүрэн ойлголттой биш болохоор ойлгохгүй үеүд байсан. Харин үүгээрээ амжилт үзүүлээд, ойлгуулаад, хэлэх юмтай болоод ирэнгүүт хандлага нь харьцангуй өөр болж ирдэг. Тэр үеэс эхлээд гэрийнхэн маань ойлгож эхлээд одоо бол бүрэн дэмждэг. Гэр бүлийн зүгээс хааж хорих биш дэмжээд өгдөг болохоор бүр таатай байдаг.

Мэргэжлийн тамирчны хувиар 7 хоног тань хэрхэн өнгөрдөг вэ? Бэлтгэл сургуулилт болон хувийн амьдралаа хэрхэн зохицуулдаг вэ?

Тэмцээний хувиараас хамаараад янз бүр байдаг. Ихэнхдээ манай багийнхан ажлын өдрүүдээр бэлтгэлийн байрандаа байрлаад амралтын өдрүүдээр гэртээ харьдаг. Зарим тохиолдолд гол тэмцээнүүд явж байгаа, бэлтгэл шаргуу хийх шаардлагатай нөхцлүүдэд 7 хоног, 14 хоногоор байрлах ч тохиолдол гарна.

Бэлтгэлийн нэг өдрийн хувьд өдөрт хоёр удаа бэлтгэлийн тоглолтыг багуудтай хийнэ. Монгол багуудын хувьд азийн багуудтай л бэлтгэл хийх боломжтой байдаг учраас өдөрт хоёр удаа 3 цагаас, орой 7 цагаас тоглолтуудаа хийдэг. Сүүлийн үед Европийн сервер дээр Европийн багуудтай орой 10, 11 цагаас тоглолтууд хийж байна. Азийн бүсийг бодвол харьцангуй сайн,өөр арга барилтай багууд учраас маш үр дүнтэй байгаа. Европийн багуудтай тоглоод байвал хурдан сайжрах юм шиг санагдсан. Мэдээж үүний зорилго нь багийнхаа тоглолтыг арай өөр зэрэглэлд, шат ахиулах.

D13 багийн тактик, стратегийг хэн хариуцдаг вэ? Тактик зохиох, турших тал дээр хэн илүү удирдаж явуулдаг вэ?

Багийн менежер Worldpeace, ахлагч tamiraa хоёр ихэвчлэн удирддаг. Тэр хоёр маань хоорондоо ярилцаад, шинэ зүйл зохиогоод түүнийгээ багийнхантайгаа ярилцаж хэрэгжүүлэхийг зорьдог. Ярилцсан санаа багийнхантайгаа хуваалцаж, баяжуулаад, хасахыг нь хасаад, авахыг нь аваад явдаг. Мөн демо их үзэж бусад багуудыг судалж суралцаж явдаг. Багуудын тактикийг хараад ямар стиллэр тоглох, хэрэгжүүлж болмоор зүйлсийг нь өөрсдөндөө тааруулж өөрчлөөд хэрэгжүүлдэг гэж хэлж болно. Мэдээж өөрсдийн гэсэн тактикийг зохиох зайлшгүй шаардлагууд гардаг.

Ойрын болон хэтийн зорилгоо юу гэж харж байгаа вэ?

Ойрын зорилго гэвэл удахгүй болох Funspark болон RMR тэмцээнүүдэд амжилттай оролцох. Мэдээж аварга авах зорилготой байгаа. Мөн түрүүнд дурдаж байсанчлан Европийн онлайн тэмцээнүүдэд оролцож байна. Тэрхүү тэмцээнүүд дээр мөн амжилттай оролцож, амжилтаа ахиулах зорилготой байгаа. Холын зорилго гэвэл мэдээж багийн стикэр гаргах буюу CS:GO-ийн хамгийн том тэмцээн буюу major-т оролцох.

Миний хувийн төлөвлөгөө гэвэл ойрын 3-5 жилд энэ төрлөөрөө тууштай хичээллэх. Нэгэнтээ энэ спортын тамирчин болохоор шийдсэн тул бүх анхаарлаа үүндээ хандуулж мундаг тамирчин болох зорилготой байна. Энэхүү хугацаанд өөрийн бүрэн таньж, энэ спортын мундаг тамирчин болж чадах уу эсэхээ хангалттай мэдээд авчих болов уу гэж бодож байна даа. Цаашдын зорилго гэвэл европийн топ багуудын хэмжээний тамирчин болно.

D13 ANNIHILATION: Европийн топ багуудын хэмжээний тамирчин болно I5A0516
Photo Credit: MESA

Энэхүү хугацаанд өөрийн бүрэн таньж, энэ спортын мундаг тамирчин болж чадах уу эсэхээ хангалттай мэдээд авчих болов уу гэж бодож байна даа. Цаашдын зорилго гэвэл европийн топ багуудын хэмжээний тамирчин болно.

D13 баг Европд очиж бэлтгэл хийнэ гэж байсан. Энэхүү төлөвлөгөө ярианы түвшинд байгаа юу эсвэл бүр ажил хэрэг болж байгаа юу?

Багийн менежер маань судалж байгаа. Ер нь Европт очиж бэлтгэл хийхээр төлөвлөж байгаа гэж хэлж болно. Өнгөрсөн жил ийм шийдвэр гаргаад, төлөвлөж байсан боловч цар тахал, хөл хорионы улмаас ажил болж чадаагүй. Европт байршаад ирвэл олон талаар өөрчлөлт гарна гэж бодож байгаа. Саяхан гэхэд алдарт OG багтай бэлтгэлийн тоглолт хийсэн. Маш гоё мэдрэмжийг авсан. Монголоос Европ руу тоглохын сул тал нь гэвэл ping-ний асуудал. Азийн серверээс Европ руу хандаж байгаа учраас тухайн бүсийн багуудаас 2-3 дахин их пингтэй тоглож байна. Очиж байршихад ч гэсэн ping-ны асуудлаа тооцоолох хэрэгтэй юм билээ. Аль болох пинг багатай, хэрэглээний зардал багатай улс руу очих хэрэгтэй.

D13 ANNIHILATION: Европийн топ багуудын хэмжээний тамирчин болно

Тамирчны хувиар дутагдаж буй зүйлс юу байна вэ?

Монголд гэлтгүй азийн CS:GO-д дутагдаж буй зүйл маш их байна. Ер нь тэмцээн уралдаан маш бага зохиогддог. Тодорхой хэмжээгээр зохиогддог боловч тэмцээн хоорондын зай хол. Тиймээс тэр хугацаанд формоо хадгалах, туршлага хуримтлуулах боломжууд их алдагддаг. Мөн тамирчдын чансааг тодорхойлох зүйлүүд дутагдмал байгаа юм болов уу. HLTV шиг чансааг нь тодорхойлдог, мэдээллийн төвд нь байж олон нийтэд мэдээллийг нь түгээдэг зүйлс хэрэгтэй гэж бодож байна.

Өнгөрсөн жил D13 баг олон улсын тэмцээнд маш их оролцсон. Азийн шилдэг багууд болох Tyloo, VICI зэрэг багуудтай тоглоход хэр хэцүү байсан бэ?

Анхны тоглолтууд дээр бага зэрэг сандралтай байсан. Ер нь том тоглолтуудад орохын өмнө сэтгэлзүйгээ бэлдэхийн тулд тоглолтууд сайн үзнэ, өөртэйгээ их ярилцана. Тухайн үед бол сандарсан зүйлс их байсан. Гэхдээ багийн бэлтгэл сайн учраас арай яваандаа сандрал арилаад асуудалгүй тоглолтоо үргэлжлүүлсэн. Бэлтгэл жигдрээд, хүн болгон юу хийхээ мэдээд, төлөвлөгөөний дагуу тоглоод ирэхээр сандрал алга болчихдог санагдсан. Бэлтгэлгүй, төлөвлөгөөгүй байвал юу хийхээ мэдэхээ болиод сэтгэл хөдлөлөөрөө шийдвэр гаргаад, сэтгэлзүйдээ захирагдаж тоглох сул талтай.Манай багийн хувьд харьцангуй төлөвлөгөө сайтай байсан учраас хүн бүр дор бүрнээ бодсон, төлөвлөсөн зүйлсээ хийхэд сандраад, сэтгэлзүйн хувьд хүндрэлтэй зүйлс төдийлөн үүсээгүй.

Бэлтгэл жигдрээд, хүн болгон юу хийхээ мэдээд, төлөвлөгөөний дагуу тоглоод ирэхээр сандрал алга болчихдог санагдсан. Бэлтгэлгүй, төлөвлөгөөгүй байвал юу хийхээ мэдэхээ болиод сэтгэл хөдлөлөөрөө шийдвэр гаргаад, сэтгэлзүйдээ захирагдаж тоглох сул талтай

Монгол тамирчдын, багуудын сул талыг юу гэж хардаг вэ?

Европ багуудтай тоглож эхлээд, тэднийг үзэж судлаад азийн болон Монгол багуудынхаа ялгааг сайн ойлгож авч байна. Азиуд ялгаатай нь оролт хийх үедээ хийчихдэг, төлөвлөсөн зүйлээ хийчихдэг боловч default тоглолт хийхдээ сахилга алдаад, дуэл болон өөрийн тоглолтондоо найдаад алдаад байдаг юм шиг. Нэг хүн үйлдэл алдаад, дуэлдэх гээд дураараа үйлдэл гаргаад алдчихвал төлөвлөсөн зүйлс өөрчлөгдчихдөг. Гэтэл Европчууд багийн тоглолт маш мундаг. Өөртөө гэхээсээ илүү багтаа илүү найдаж, багаараа төлөвлөсөн, ярьсан зүйлсээ ягштал хийдэг. Тийм болохоор тоглолт нь ч гэсэн нягт, найдвартай болдог. Үүнийг өөрсдөө сайжруулна гэвэл маш их цаг хугацаа шаардах байх. Харин Европ руу яваад яг тэр арга барилаар нь суралцаад, тэд нарын эсрэг өдөр болгон тоглоод, бэлтгэл цуг хийгээд байвал маш их өөрчлөлт гарна гэж бодож байна.

D13 ANNIHILATION: Европийн топ багуудын хэмжээний тамирчин болно I5A0518
Photo Credit: MESA

Багаараа фитнесийн бэлтгэл, дасгал хөдөлгөөн хэр их хийдэг вэ? Биеийн хөдөлгөөн харьцангуй багатай учраас хөдөлгөөн хийх шаардлага их гардаг болов уу?

Хөл хорионоос өмнө Crossfit-ийн газартай хамтардаг байсан. 1 сар гаруй багаараа crossfit хийсэн. Дулаарахаар, цаг сайжирахаар буцаж бэлтгэлдээ орох байх. Тамирчин хүнд хөдөлгөөн их хэрэгтэй. Компьютерийн ард удаан хугацаагаар сууж байгаа, тархиа их ажиллуулах шаардлага гарч байгаа болохоор өөрийгөө сэргээж байх нь чухал. Хөдөлгөөн хийж, цусны эргэлт сайн байж сэтгэн бодох чадвар сайжирч байдаг учраас аль болох хөдөлгөөн хийж байж сайн сэтгэнэ. Том багууд ч гэсэн энэ тал дээр анхаарч бэлтгэл хийдгийг хүмүүс сайн мэдэх байх.

Мэргэжлийн тамирчин болсоноор тоглох цаг хэр өөрчлөгдсөн бэ?

Өмнөхөөсөө мэдээж багассан. Багт байхаасаа өмнө маш их тоглодог байсан. Аль болох их тоглож байвал сайжирна гэж боддог байсан болохоор боломж гарвал тоглохыг эрмэлздэг байлаа. Одоо бол бүх юм хуваарийн дагуу явагдаж байгаа. Тоглох цаг, хоол идэх цаг хүртэл хуваарьтай. Тийм болохоор өмнөх шиг боломж гарвал тоглоод байна гэсэн юм байдаггүй.

D13 ANNIHILATION: Европийн топ багуудын хэмжээний тамирчин болно DSC01884
Photo Credit: MESA (Mongolian Esports Association)

Сүүлийн үед тамирчдын сэтгэлзүйн ачааллын талаар асуудал их хөндөгдөх болсон. Монгол тамирчдын хувьд сэтгэлзүйн асуудал үүсдэг үү?

Гадаадын тамирчдын адилаар ачаалал их байгаа. Гэр бүл, ойр дотныхонтойгоо өнгөрүүлэх цаг хомс. Энэ талаас жаахан хэцүү. Мэргэжлийн түвшинд тоглоно гэвэл ер нь маш том золиосууд шаарддаг. Тодорхой хэмжээгээр өөрийн дуртай, хийхийг хүссэн зарим зүйлсээсээ татгалзаж спортдоо бүх цаг, анхаарлаа хандуулах шаардлага гарна. Бусдаас илүү цаг үүндээ зарцуулж байж түүнийхээ үр шимийг хүртэнэ гэж боддог.

Esport-ийн тамирчин болох гэж байгаа залууст нэг зөвлөгөө өгвөл?

Ар гэртэйгээ маш сайн ярилцах ёстой. Өөрийгөө харуулаад, өөрийгөө баталж чадсан үед ойр дотныхон чинь ойлгоод, том багууд ч гэсэн чамайг сонгох боломжтой.Хамгийн чухал нь л энүүгээр амжилттай байж чадах уу, цааш явж чадах уу, үүнд яг дуртай юу бүх зүйлээ зориулж чадах уу гэдгээ сайн бодох хэрэгтэй. Яг өөрийн тань явах ёстой зам биш, чин сэтгэлээсээ дуртай зүйл чинь биш бол амжилт үзүүлнэ гэдэг хэцүү. Хэсэгхэн хугацаанд дурлаж, сонирхож байгаа зүйлдээ шууд тамирчин болно гэж зүтгэвэл хэцүү байх нь тодорхой.

Esport-ийн карьер эхлүүлсэнээс хойшх хамгийн дурсамжтай мөч юу байсан бэ?

Хамгийн дурсамжтай мөч бол Tyloo багийг RMR Series тэмцээний үеэр хожсон тоглолт байсан. Тэр үед маш гоё мэдрэмжийг авч байлаа. Манай багийнхан бүгд чадах чинээгээрээ маш гоё тоглолтуудыг үзүүлсэн. Clutch раундууд авах бас гоё. IEM Beijing closed qual-аас шалгарсан мөчийг мөн дурдмаар байна. Ер нь дуртай зүйлээсээ кайф авч адерналин ялгарах мөчийг юугаар ч зүйрлэшгүй.

Гэр бүл, ойр дотныхонтойгоо өнгөрүүлэх цаг хомс. Энэ талаас жаахан хэцүү. Мэргэжлийн түвшинд тоглоно гэвэл ер нь маш том золиосууд шаарддаг. Тодорхой хэмжээгээр өөрийн дуртай, хийхийг хүссэн зарим зүйлсээсээ татгалзаж спортдоо бүх цаг, анхаарлаа хандуулах шаардлага гарна.

Мэргэжлийн тамирчдаас хэнийг дэмждэг, хэнээс суралцах гэж хичээдэг вэ?

Na’Vi, Vitality багуудыг дэмждэг. Fnatic багийг дэмждэг байсан, гэхдээ сүүлийн үед жаахан муу байх шиг байна. Furia-ийн arT, junior нараас суралцаж байгаа. Тааварлашгүй, aggresive тоглолттой тамирчид. Тэдэн шиг маш мэдрэмжтэй тааварлахгүй байж сурвал миний тоглолтонд хэрэгтэй гэж бодож байна.

META Gaming-ийн Player Setup дугаар: ANHIL

Залуу тамирчны хувьд хичээл, сургуулиа хэрхэн зохицуулж байгаа вэ? Цаашид сургуульд сурах төлөвлөгөө бий юу?

Миний хувьд одоогоор гуравдугаар курсын оюутан. Гэхдээ D13 багт тамирчны гэрээ байгуулсанаас хойш сургуулиа түр хойш нь тавиад спортдоо бүрэн анхаарлаа хандуулж байна. Одоогоор миний төлөвлөгөөнд 3-5 жил тамирчны карьер хөөж, өөрийгөө хэр хэмжээнд явж чадахаа харъя гэж бодож байгаа. Амжилттай, үнэхээр өөрийгөө илүү цаашаа хөгжих дэвжих боломжтой гэж харж чадвал үүгээрээ үргэлжлүүлэн явсаар л байх болно гэж бодож байгаа. Сэтгэлд хүрэхгүй, төлөвлөгөөт хугацаандаа зорилтондоо хүрч чадахгүй бол цаашаа суръя гэж бодож байна даа. Ер нь бол залуу хүн учраас өөрийгөө бүрэн таньж мэдээгүй байгаа гэж боддог. Цаг хугацаа өнгөрч, шинэ шалгууруудтай тулгарах тусам өөрийгөө танин мэдэж байна даа.

Шинэ мэдээ

spot_img

Холбоотой мэдээ

1 сэтгэгдэл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Энд сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу

spot_img