Сүүлийн үед онлайнаар Европийн бүст өрсөлдөж, бэлтгэлээ базааж буй D13 баг Европийн бүсийн ESEA League-ийн нээлттэй шатанд өрсөлдөж 14-2 гэсэн үр дүнтэйгээр хасагдах шатанд шалгарч байна.
Тэдний хувьд өнгөрсөн оны төгсгөлөөс Европийн бүст тоглохоор төлөвлөж, шинэ онд Монголоос Европийн тэмцээнүүдэд өрсөлдөж байгаа юм. Мөн багийн бэлтгэлээ буюу бэлтгэлийн тоглолтыг Европийн багуудтай хийж нилээд өөр туршлагыг хуримтуулж байгаа билээ.
ESEA League Open-ийн тухайд нийт Европийн 800 баг оролцсон бөгөөд D13 баг амжилтаараа 6-р байранд жагсаж хасагдах шатанд шалгарч байгаа юм. Манай улсын багийн хувьд азийн бүсээс тоглож буй учраас бусад багуудаас ping өндөртэй буюу 100 гаруйгийн ping-тэй тоглож байна. Тэдэнтэй хамт Hard Legion, Honoris, VOVYODA зэрэг Европийн тавцанд амжилттай тоглож буй багууд хасагдах шатанд шалгарсан байна. Тэмцээний хасагдах шат 3 сарын 15-нд явагдах ажээ.
