Пүрэв, 10 сар 28, 2021
top banner

АЮУЛГҮЙ БАЙДАЛ

Сүржин нэртэй даржин бичвэр.

Цахим шуудан нээгээд удаагүй, тохируулга энэ тэрээ хийж мэдэхгүй, хаа хамаагүй захиа ирдэг байсан үе. Нэг өдөр Уганда (гэж бичсэн байсан) улсын нэг нөхрөөс захиа ирлээ дээ. Намайг их сайн хүн гэдгийг сэтгэл зүрхээрээ мэдрээд, өөрөө амиа алддагийн даваан дээр зугтаж Голланд-д гараад, баахан мөнгө (төгрөгт шилжүүлээд бодоход тооны машины дэлгэц дүүрчхэж байсан) Уганда-д үлдээчихсэн, тэрийгээ авчих юм бол тэр ч баяжаад би ч баяжаад, нэгэн сайхан нартай өдөр намайг гэр бүл, төрөл төрөгсөдтэй минь хамд Голландад уриад жаргаагаад өгөх юм байхаа. Би оюутан байхдаа Зүүн Герман, сүүлд Франц, Швед, Дани-д олон улсын хурал хуй гээд яваад үзчихсэн болохоор тэр хотын тэр нь сайхан, энэ музей гоё ч гэх шиг… Ямар ч байсан гүүгл-дээд мэдээ сэлтхэн олоод уншчихтайгаа, “найз”-ынхаа аавын нэрийг оруулаад хайлт хийтэл нээрээ л төрийн эргэлт гараад сүрхий юм болжээ.. Цагийн зөрүүнээс болж их орой интернет-д ордог тул 2 долоо хоног нөхрийгөө дагуулаад явлаа. Бараг л гудамд хонож байгаа юм байх, аавынхаа өвлүүлж өгсөн аймаар үнэтэй Ролекс гэдэг цагаа зүгээр шахуу хүнд зарж хоногийн хоолны мөнгө залгууллаа л гэнэ, бичиж байснаа, гэнэт л “I am in danger” гээд өөр хариу ирэхгүй, би өрөвдөөд Монголдоо аваад ирдэг ч юм уу гэж бодож байгаагаа, гадаад хүн урихад цагдаагаас бичиг авах тухай бичсэн чинь гомдоод сүйд, “би чамд амиараа дэнчин тавьж итгэж байхад”, “YOU BETRAYED ME” гэж байна шүү. Тэгж л анх betray-гэдэг үгийн утгыг хэзээ ч мартахгүйгээр мэдэж билээ. Ядарч зүдэрч яваа амьтныг хууран мэхэлж “итгэлийг нь эвдчихлээ” гээд бараг л нойргүй хонох нь ээ. “Найз” минь надаас 5000$, 2500$, 1000$, сүүлдээ бүүр 100$ явуулчих гээд, хоёр чихээ л огтолж өгөхгүй бол надад юу байдгийн. Тэгсэн нэг өдөр дахиад ижилхэн утгатай захиа өөр хүнээс ирэхээр нь нэг юм сэхээрсэн дээ. Ингэж би кибэр гэмт хэргийн золиос болох шахсан. Хориод жилийн өмнө шүү дээ.

Харин өнөө өглөө ажилдаа явахын өмнө нүүр номоо шалгатал доор зурагт байгаа шиг мессеж ирж. Дээр бас нэг мөнгө өгье ч билүү мессеж ирсэн байсан. Google translation ашиглаад монгол хэл рүү орчуулсан бололтой. Доорх зургийн “хайртай майртай” гэдэг үгэнд битгий ач холбогдол өгөөрэй. Иймэрхүү хуурамч юмнууд зөндөө байна шүү гэж хэлэх гэсэн юм.

Болгоомжтой байхад илүүдэхгүй, саяхан эндхийн Equifax-кредит оноо шалгадаг товчоо, Uber-дуудлагын үйлчилгээний сүлжээ, Target – дэлгүүрийн сүлжээнүүд хакердуулсан.

Манайхан хараа үзээ шал худлаа юм лайк дарж, шэйрлэхээ больчихмоор байна. 

Заримдаа ганцхан автобусны зураг тавьчхаад найзын хүсэлт илгээгээд байгааг яалтай ч билээ…

Таны аюулгүй байдлыг хангах санаатай хэлээд байгааг минь авах гээхийн ухаанаар хандана биз дээ. Энэ хүртэл уншсанд баярлалаа.

Ю. Ариунзаяатhttps://esportsnews.mn/
Цахим спорт бол энэ зууны спорт.

Шинэ мэдээ

spot_img
Өмнөх нийтлэлGuns and Rose -ээс илүү…
Дараагийн нийтлэлAnticlockwise

Холбоотой мэдээ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Энд сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу

spot_img