Тэмцээний 7 мап гэж нэрлэгддэг Valve-ийн албан ёсны 7 мапд 2019 оноос хойш анх удаагаа өөрчлөлт орлоо. Үүгээр de_train 7 мапаас хасагдаж оронд нь Ancient орж ирсэнийг Valve мэдээлэв.
Тус мапийн хувьд өнгөрсөн оны 12 сард шинээ гарсан буюу ердөө 6 сарын нүүрийг үзээд байсан. Уг хугацаанд хөгжүүлэгчдийн зүгээс сайжруулалтуудыг хийсээр ийнхүү өнөөдөр албан ёсны тэмцээний мап болгож ахиулав. Ancient-ийн хувьд Broken Fang update-аар гарсан бөгөөд мөн энэ өдөр тус Broken Fang-ийн хувьд дуусгавар болж байна.

Хамгийн сүүлд 2019 онд тэмцээний 7 мапд өөрчлөлт орсон ба Cache хасагдаж, Vertigo орж ирсэн юм. Train мапийн хувьд анх гарсанаасаа хойш цөөн өөрчлөлт орсон бөгөөд бараг бүтэн өөрчлөлтөнд орж байгаагүй. Ийнхүү удахгүй train шинэчлэгдэж бидэнд ирэх бол тоглогчдын хувьд Ancient гэсэн мап дээр сурах хэрэгтэй боллоо. Ирэх 7 хоногийн RMR тэмцээнүүд Ancient дээр явахгүй бөгөөд хуучин мапууд буюу train-ийн оролцоотойгоор явагдаж аж. Энэ нь багуудад тус мапд бэлдэх хугацааг олгож байгаа юм.
Мөн сүүлийн шинэчлэлээр Snakebite case орж ирсэн ба тус хайрцгууд нь коммюнити дундаас бүтээсэн skin-үүдийн цуглуулганаас бүрдсэн гэдгээрээ онцлогтой аж.