Пүрэв, 10 сар 28, 2021
top banner

CSGO эргэн тойронд: Wings Up бандууллаа, NG тарлаа, MESA Pro Series #3

CSGO-ийн эргэн тойронд ойрын өдрүүдэд маш сонирхолтой үйл явдлууд болж өнгөрлөө. Үүний хамгийн том сенсаци нь мэдээж Хятадын Wings Up баг 6 сарын бан явсан явдал байлаа. Тэдний хувьд Prohouse Wuxi Villa Cip 2 тэмцээнд албаар хожигдол хүлээх үйлдлүүдийг хийсэн гэх үндэслэлээр уг банг авсан байна. Тус сэжигтэй үйлдэл нь After багийн эсрэг хэсгийн шатны тоглолт байсан бөгөөд Wings Up багийн тоглогчдыг алах үйдлүүдээс зайлсхийж эсрэг багийн хүмүүстээ албаар үхэж раунд авахаас зайлсхийж байасан үйлдлүүд дээр нь суурилан уг шийтгэлийг өгсөн ажээ. Шийтгэлийг зөвхөн тэмцээн зохион байгуулагчдын зүгээс өгсөн ба Valve-ээс ямар нэгэн шийтгэлийг өгөх тухай зарлал гараагүй байгаа юм.

Үүнтэй зэрэгцэн мөн олны анхаарлыг татсан мэдээ цацагдсан нь NG Esports CS:GO-ийн багаа тарааж тухай мэдээ байв. Монголын шилдэг тоглогч erkaSt-аар ахлуулсан олон улсын тус баг RMR тэмцээний эрхээ авч чадаагүй нь байгууллагын удирдлагыг ийм шийдвэр гаргахад хүргэсэн байна. Харин багийн гишүүдийн хувьд салахгүй гэдгээ мэдэгдсэн ба шинэ байгууллага хайж байгаа талаар мэдээ гарсан байна.

Мөн энэ өдрүүдэд дотоодын хамгийн том тэмцээн болох MESA Pro Series тэмцээний гуравдугаар буюу сүүлийн цувралын сонгон шалгаруулалт эхэлсэн байна. Тэмцээний сонгон шалгаруулалтын тоглолтууд 5 сарын 6-8 өдрүүдэд явагдаж үндсэн тэмцээнд оролцох 8 багийн нэр тодорлоо. Сонгон шалгаруулалтыг Aravt, Bronuud, BCO, W2C багууд давж гарсан бөгөөд урилгаар оролцож буй D13, Renewal, Checkmate, The Black Company багууд дээр нэмэгдэж байна. Урьдчилсан шатнаас гарч ирсэн BCO багийн хувьд MPS цувралд анх удаагаа оролцож байгаа ба ncl, tsogoo, Machinegun, Zilk, cool4st гэсэн маш хүчтэй бүрэлдэхүүнтэйгээр эрхээ аваад байгаа. Ерөнхийдөө IEM Taipei тэмцээнд аваргалж байсан бүрэлдэхүүн бөгөөд Otgoo-ийн оронд cool4st гэсэн үг юм.

Одоогийн байдлаар MPS онооны нийлбэрийг D13 тэргүүлж байгаа ба Renewal, Checkmate багууд ард нь бичигдэж байна. Нийт цувралыг оноогоор тэргүүлсэн багууд MESA League эрхээ авах бөгөөд мөн олон улсын тэмцээний слот дагалдаж байгаа гэсэн мэдээлэл байгаа. MESA Pro Series #3-ийн үндсэн шат 5 сарын 13-16 өдрүүдэд явагдах ажээ.

Хамгийн сүүлд The Black Company баг Hyperion x OEL CS:GO Launch тэмцээнд уригдсан талаар мэдээг онцолж байна. Тэдний хувьд уг тэмцээнд Paper Rex багийг орлохоор болсон бөгөөд Paper Rex-ийн хувьд CSGO багаа тарааж байгаа учраас тухайн тэмцээнээс нэрээ татсан ажээ. Тус тэмцээний хувьд азийн томоохон багууд оролцохоос гадна Австралийн Chiefs, Vertex, Sylyx, Integral Nation зэрэг багууд оролцоно гэдгээрээ онцлог юм.

Шинэ мэдээ

spot_img

Холбоотой мэдээ

1 сэтгэгдэл

  1. Хэцүү ч юм даа. Нэгэнт цалинжиж бгаа хүмүүс дагах л бх л даа. мэдээж ашиг олох гэж л нэг багтай брлсон байдаг. энэ асуудал хэзээ ч арилахгүы л бх даа

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Энд сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу

spot_img