Мягмар, 10 сар 19, 2021
top banner

CS:GO MESA Pro Series #2 зарлагдлаа

Монголын Электрон Спортын Холбоо буюу MESA-аас зохион байгуулдаг MESA Pro Series тэмцээний 2021 оны улирлын хоёр дахь тэмцээн зарлагдлаа. 2020 оны төгсгөлд эхний цувралаа зохион байгуулсан MESA он гарсаны дараа DOTA 2 цувралынхаа хоёр дахь тэмцээнийг хийсэн бол CS:GO тэмцээнүүд нь нилээд завсар авсаны эцэст ийнхүү зарлагдаж байна.

Холбооны зүгээс тэмцээнийг 4 сарын 7-11 хооронд явагдана хэмээн зарласан бөгөөд өмнөх адилаар үндсэн шатанд 16 баг оролцох аж. Үндсэн шатны 8-ийг нь өмнөх тэмцээний шөвгийн наймд үлдсэн багууд эзлэх бөгөөд тэдгээр багуудын хувьд шууд урилгаар оролцох юм. Үүнд Renewal, Checkmate, D13, The Black Company, Bronuud, Aravt, RIPNymaa, W2C гэсэн багууд багтаж байгаа билээ.

Харин үлдсэн 8 багийг өмнөх адилаар шууд хасагдах журмаар тодруулах бөгөөд нээлттэй сонгон шалгаруулалтанд оролцох багуудыг ирэх 7 хоногт бүртгэх юм байна. Тэмцээнийг тэргүүлсэн багууд өмнөх адилаар 3 сая төгрөгийг хуваан хүртэх юм. Уг хоёрдугаар цувралыг MESA-ийн удирдах зөвлөлийн гишүүн Ш.Батбаяр удирдах зохион байгуулах ажээ.

MPS буюу MESA Pro Series цувралд оролцож буй багуудын хувьд чансааны оноо цуглуулж байгаа бөгөөд оноогоор тэргүүлсэн эхний 6 баг намрын MESA League-д оролцох эрхийг шууд өвөртлөх юм. Үлдсэн 4 багийн орон зайг ямар багууд эзлэх нь одоогоор тодорхойгүй байна.

Шинэ мэдээ

spot_img

Холбоотой мэдээ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Энд сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу

spot_img