Лхагва, 5 сар 25, 2022
Бусад

    Team CHECKMATE 1-р байр эзэлж аварга боллоо.

    ARD MESA League тэмцээний аварга шалгаруулах тэмцээн гурван сарын турш үргэлжилж Team Checkmate аваргалж, Тайланд улсын NKT баг удааллаа.

    Team Checkmate
    Image by: MESA

    Монголын Электрон Спортын Холбоо (MESA)-аас зохион байгуулж буй CS: GO төрлийн лигийн тэмцээний 2-р цувралын (MESA League Season 2) тоглолт дуусжээ. 

    “ESPORT-ЫН ҮНДЭСТЭНГ ЦОГЦЛООНО!” уриатайгаар Ард Санхүүгийн Нэгдэлтэй хамтран CS:GO төрөлд MESA Pro Series тэмцээнийг амжилттай зохион байгуулсаны дараа, хамтын ажиллагаагаа үргэлжлүүлж энэ удаагийн 2-р улирлын тэмцээнийг 2021.11.26-2022.03.05-ны хооронд гурван сар гаруй хугацаанд үргэлжиллээ. 

    2019-20 оныг дамжин зохиогдож байсан MESA League Season 1 тэмцээн шинэ дүр төрхтэйгээр хоёрдугаар улирлаараа 40 сая төгрөгийн шагналын сан болон олон шинэ хамтрагч ARD санхүүгийн байгууллага, Jeep, Red Bull зэрэг байгууллагуудтайгаар эргэн ирсэнээр онцлог юм.  

    Монгол улсын team checkmate түрүүлж, Тайланд улсын team NKT удааллаа.

    2022.03.05-нд ARD MESA League  аваргын төлөөх тоглолт Монгол улсын нийслэл Улаанбаатар хотын Crocus Event Hall-д MESACon’22 арга хэмжээний үеэр Checkmate, NKT багуудын хооронд болж, Bo5 форматаар явагдсан тоглолтонд Team Checkmate баг 3-0 харьцаатайгаар ялалт байгуулж MESA Nomadic Masters 2022-ийн эрх, BLAST Premier SEA Finals-д орох эрх, 8 сая төгрөгийн эзэн боллоо. 

    Харин Тайланд улсын Team NKT баг нь манай улсад ирж байгаа анхны гадаа баг юм. Олон дэмжигчидтэй, өөрийн гэсэн арга технологитой, Азийн бүсэд нэлээд дээгүүрт бичигддэг энэ баг тэмцээний 2-р байранд орсон ч түүнийг дэмжигчид шагнал авах үед нь уухайлан дэмжиж байлаа. 

    Team CHECKMATE 1-р байр эзэлж аварга боллоо. IMG 5478

    шилдэг тоглогчоор sk0r б.Тэнгис шалгарчээ.

    Team CHECKMATE 1-р байр эзэлж аварга боллоо. IMG 5482

    Бүх лигийн тоглолтын туршид шилдэг байсан үнэ цэнэтэй тоглогчоор  “sk0R” Б.Тэнгис шалгарч, Ard санхүүгийн нэгтгэлийн нэрэмжит шагнал хүртлээ. 

    Арга хэмжээний үеэр тэмцээний аварга Team Checkmate нэр, багийн зохион байгуулалтанд өөрчлөлт орж IHC Esports баг болсоноо зарлаж, шинэ лого бүхий шинэ өмсгөлтэйгээр багийн тамирчдаа дахин танилцууллаа. 

    Team CHECKMATE 1-р байр эзэлж аварга боллоо. IMG 5483

    2021 онд болсон Nomadic Masters тэмцээний дараа мөн л багийн эзэн, Team Checkmate багийн үүсгэн байгуулагч ахлагч “Kaz” Э.Билгүүнбат тоглогчийн карьераа өндөрлүүлж, багийн менежментэд анхаарлаа хандуулна гэж зарлаж байсан билээ. 

    team checkmate нэрээ өөрчлөн ihc esports боллоо.

    2022.02.15-2022.03.05 хооронд болсон Play off шатны тэмцээн The Black Company, New Happy, Aravt, Red Team, Team Checkmate, Team NKT багуудын хооронд маш өрсөлдөөнтэй болж Aravt, Red Team, Checkmate, Team NKT Ard MESA League тэмцээний шилдэг 4 багаар шалгарлаа. 

    2022.02.08 – 2022.02.12 хооронд болсон Play-In тоглолтонд Хятад улсын NewHappy баг 19 оноотой гуравдугаар байр, 4 сая төгрөг, Playoff-д оролцох эрх; Монгол улсын Team Checkmate баг 22 оноотой дэд байр 5.5 сая төгрөг, Playoff-д оролцох эрх;  NKT баг 23 оноотойгоор улирлын ялагч, 10 сая төгрөг, Playoff-д оролцох эрхтэй боллоо. 

    2021.11.27– 2022.02.01 хооронд болсон Эхний тоглолт (Regular Season)-Pro Series 2021 тэмцээний эхний байруудын эзэн Team Renewal, Checkmate, Black Company, Aravt багууд; урилгаар Team NKT, New Happy, After Gaming багууд;  MESA Challenger-ээс шалгарсан Team Redsun, Northwest, Redteam багууд өрсөлдлөө. 

    Тэмцээний талаархи дэлхийн цахим спортын бүхий л уралдаан тэмцээний мэдээллийг хүргэж байдаг Liquipedia, Азийн болон дэлхийн CS: GO төрлийн тэмцээн, тоглогчид, багуудын тухай мэдээллийг хүргэж байдаг HLTV мэдээллийн сайтууд маш тодорхой бичжээ.

    Монгол Улсын цахим спортын тоглогчид, тамирчид, үзэгчдийн дунд цахим спортын ИХ ГУРАВ хэмээн нэрлэгддэг Counter Strike Global Offensive, Dota 2, League of Legends төрлүүдээс CS: GO хамгийн олон жилийн түүхтэй, өөрийн гэсэн эко системой бүрдүүлсэн, дэд бүтэц сайтай билээ.

    Тоглолтын журмыг Liquipedia хуудсанд дараах байдлаар тусгагдсан байлаа. 

    MESA League Season 2
    • Эхний тоглолт (Regular Season): 2021.11.27 – 2022.02.01
    • Тойргийн журмаар (Round-Robin)
      • Оролцогч багууд бүгд, бие биетэйгээ тоглоно.
      • Бүх тоглолт Bo3 форматаар
      • Тоглолтыг 2-0 харьцаатай дуусгавал ялагч багт 3 оноо 
      • Тоглолтыг  2-1 харьцаатай дуусгавал ялагч багт 2 оноо 
    • Шилдэг 4 баг Playoffs шатанд дараах оноолтоор тоглоно
      • 1- 2 байр хагас шигшээд шууд орно. 
      • 3 – 4 байр Play-In тойргийн тоглолтонд орно. (Play-In Round) шат руу тоглоно. 
    • Үлдсэн 4 баг нь  Play-In шатанд дараах байдлаар тоглоно
      • 5 – 6  байр дээд хүснэгтэд 
      • 7 –  8 байр дээд хүснэгтэд 
    • Play-In (Хасагдах шат): 2022.02.08 – 2022.02.12.  
      • Хүснэгтээс 2 удаа хожигдож байж хасагдана. 
      • Бүх тоглолт Bo3 форматаар явагдана. 
      • Шилдэг 2 багт Playoffs шатанд шалгарна. 
    • Playoffs (Хагас шигшээ): 2022.02.15-2022.03.05. 
      • Хүснэгтээс 2 удаа хожигдож байж хасагдана. 
      • Аваргын төлөөх тоглолтоос бусад бүх тоглолт Bo3 форматаар явагдана. 
      • Шигшээ тоглолт  Bo5 форматаар явагдана.
      • Шигшээ тоглолт Монгол улсын нийслэл Улаанбаатар хотод болно. 

    MESA буюу Монголын Электрон Спортын Холбоо энэ удаагийн аваргын тэмцээнийг тусгай хөтөлбөр болгон MESACon’22 нэрийн доор явуулсан билээ.

    Бидний хамгаалж, дурлаж, шимтэж, шүтэж үздэг, эд эсээрээ мэдэрдэг Esports нэгэнтээ хөдөлгөөн болтлоо дэлгэрчээ. Дэлхий даяар олимпизмийн хөдөлгөөн хүн төрөлхтөнд спортын үнэ цэн, эв нэгдэл, энх тайвныг ямар хүчтэйгээр суртчилж, бэлэг тэмдэг болсон шиг ESPORT яг одоо залуу үеийн, дараагийн үеийн бэлэг тэмдэг, итгэл үнэмшил, сэтгэл хөдлөлийн илэрхийлэл болтлоо тулжээ. Тэгвэл 2022.03.05-ны өдөр Монголын esport-ийн толгой байгууллага MESA-ийн зүгээс MESACon арга хэмжээг зохион байгуулж, Esports Movement-ийг олон нийтэд тунхаглаж, esport-ийн хөгжөөн дэмжигчдийг нэгэн дор цуглуулж, esport-ийн тал талын хөтөлбөр бүхий Con арга хэмжээгээр нэг өдрийг Crocus Event Hall-ийг “буцалгахаар” шийдлээ.” хэмээн арга хэмжээний албан ёсны хуудсан дээр бичсэнийг хөтөлбөрийн хамт толилуулж байна. 

    Арга хэмжээний хөтөлбөрийг танилцуулбал:

    🎮 Bull Flick back again1

    CS:GO-ийн хамгийн сонирхолтой , энтэртайнмэнт mode болох Red Bull Flick 2v2 энэ удаагийн MESACon’22-ийн нээлт байх болно. Хэн хэн өрсөлдөх бол? Өмнөх удаагийн аваргууд erkaSt, senzu нарын орыг хэн эзлэх вэ?

    ⁉️ IF: VALORANT

    What if өөр байдлаар эргэн ирлээ. Өмнө нь CS:GO тоглоом 2v2 байдаг байсан бол юу болох байсныг бид хүргэж байсан бол энэ удаад өөр төрлийн мэргэжлийн тамирчид VALORANT-оор showmatch хийж, multiverse-ийн нэгэн хувилбарыг бодит болгоно!

    ✨ CELEBRITY SHOWMATCH: DOTA 2

    MESA-ийн event-үүдийн нэрийн хуудас болсон, фэнүүдийн хүлээлт болсон одуудын showmatch DOTA2-оор эргэн ирж байна. Энэ удаад ямар Artist-ууд өөрсдийн нууц сүпэр хүчээ гайхуулах бол?

    🎙️ GAME-CHANGER CONVERSATION

    Монголын испортын одоо, ирээдүйг төлөөлж буй нэгэн өөрийн түүх, зорилго, мөрөөдлийн талаар сэтгэл хөдөлгөм түүхээс MESACon-ийн тайзан дээр хуваалцана

    👨‍🎤 ARTISTS SPACE

    Оргил, сэтгэл хөдөлгөм мөч эхлэхийн өмнө та бүхний шүтэн биширдэг дуучид, хамтлагууд MESACon-д улам их “галыг” авалзуулах болноо!

    🏆 INFINITY WAR

    ARD MESA LEAGUE GRAND FINAL: TEAM NKT VS TEAM CHECKMATE

    Арга хэмжээний дээд цэгтээ тулах мөч бол мэдээж азийн шилдгийн шилдэг хоёр баг Team NKT vs Team Checkmate багуудын 3 сар үргэлжилсэн тулаанд цэг тавьж, азийн шилдгийн шилдэг баг хэн бэ гэдгийг тунхаглах мөч байх болно. Энэ бол мэдээж 40 саяын шагналын сантай, азийн шилдгүүдийн ARD MESA League тэмцээний гранд финал байх болно. Өмнөд Солонгос, Монгол, Тайланд, Индонез, Сингапур гэсэн азийн CS:GO шилдгүүдээс бүрдсэн оддын баг гэж хэлж болох NKT Монгол улсын Улаанбаатар хотноо зочлон Team Checkmate багийг нутагт нь буулган авахын төлөө Infinity War-ийг эхлүүлэх болно. 

    🍾 AFTER HOUR

    Мэдээж спортын төгс тулааныг Beer, After party-гүйгээр төсөөлөхийн аргагүй. MESACon-ийн After party тоглолтын араас хүрч, арга хэмжээний одууд, тамирчид, streamers, artist-уудтай биечлэн уулзах, хамт after-дах боломж байнаа!!! 

    🎯 SIDE EVENTS 

     – Exhibition – Технологийн байгууллагуудын үзэсгэлэн

     – Coslplay Competition – Gaming баатруудын дүрийг бүтээх Cosplay уралдаан

     – Merchandise & Gear Zone – Esport-ийн топ багуудын албан ёсны жерси, дагалдах хэрэгслийг боррлуулах онцгой бүс

     – Signing sessions – Esport-ийн топ баг, тамирчдын гарын үсэг авах тусгай хэсэг хэмээн хөтөлбөртөө тусгажээ.

    Team CHECKMATE 1-р байр эзэлж аварга боллоо. IMG 5473

    Эх сурвалж: MESA 

    Ю. Ариунзаяатhttps://esportsnews.mn/
    Цахим спорт бол энэ зууны спорт.

    Шинэ мэдээ

    Холбоотой мэдээ

    СЭТГЭГДЭЛ БИЧИХ

    Энд сэтгэгдэл оруулна уу!
    Энд нэрээ оруулна уу