Баасан, 11 сар 25, 2022
Бусад

    CS: GO NFT…

    Цахим спортын Их Гурав гэж нэрлэгддэг CS: GO төрөл  CS: GO NFT гаргахаар болов.

    Дижитал цуглуулгын Kolex платформ  ESL Pro League-ийн багуудтай хамтран дижитал цуглуулга-NFT гаргах болсоноо зарлалаа.  

    Энэхүү дижитал цуглуулга CS: GO төрлийн аварга шалгаруулах тэмцээн IEM Rio Major-ийн үеэр худалдаанд гаргах бөгөөд Луврын гэрээнд нэгдсэн 16 цахим спортын байгууллагын дижитал цуглуулга юм.  CS: GO NFT-ийн онцлог:

    • Astralis, BIG, Complexity, Ence, Evil Geniuses, FaZe Clan, Fnatic, Furia, G2 Esports, Heroic, Mouz, NAVI, Ninjas in Pyjamas, Team Liquid, Team Vitality зэрэг багтжээ.
    • NFT-ийг Kolex-ийн вэбсайтаар дамжуулан авах боломжтой бөгөөд iOS болон Android дээрх гар утасны төхөөрөмжүүдэд зориулагдсан болно.
    • ESL FACEIT групп болон Kolex-ийн мэдээлснээр удахгүй гарах NFT-ийн эзэмшигчид дижитал цуглуулгаа арилжих, өөрийн болгож урлах боломжтой болно. 
    • Ингэснээр цуглуулагчдын дунд өрсөлдөөн бий болж, шилдэг цуглуулга, цуглуулагчдын жагсаалтыг гаргах боломжтой. Шилдэг цуглуулагчид VIP үйлчилгээнд хамрагдаж, хайртай тоглогчийн гарын үсэгтэй бараа авах, бодит ертөнцөд урамшуулал авах боломжтой болно.

    CS: GO NFT нь дараах 3 төрлөөр гарна. 

    Top Frags  CS:GO-ийн түүхэн дэх хамгийн гайхамшигтай тоглолтын агшинд зориулж;

    Trading Cards– тэмцээн, баг, тамирчдад зориулж;

    Checkpoints томоохон тэмцээнүүдэд оролцох эрх бүхий үзэгчдэд зориулжээ.

    Kolex ESL FACEIT групп нь ESL Gaming болон FACEIT-ийн эзэн компани юм. Kolex платформ нь PUBG Mobile тоглогчид болон алдартай streamer-үүдийн арилжааны картуудыг аль хэдийн гаргасан дижитал цуглуулгын зах гэсэн үг.  Луврын гэрээ гэдэг нь 2020 оны 2-р сарын 18-нд байгуулагдсан CS: GO төрлийн шилдэг багууд оролцон ESL-ийн хүрээнд зохиогдох уралдаан тэмцээнд өөрийн слотыг хадгалах, орлогоо хувааж авах, санхүү нь ил тод байх зэрэг заалтуудтай. Энэ гэрээг дахин 2025 он хүртэл сунгасан. 

    ЭХ СУРВАЛЖ:esportsinsider.com
    Ю. Ариунзаяат
    Ю. Ариунзаяатhttps://esportsnews.mn/
    Цахим спорт бол энэ зууны спорт.

    Шинэ мэдээ

    Холбоотой мэдээ

    СЭТГЭГДЭЛ БИЧИХ

    Энд сэтгэгдэл оруулна уу!
    Энд нэрээ оруулна уу