Valve-ийн зүгээс YouTube хуудаснаа Counter-Strike 2 тоглоом энэ зун гарахаар болсоныг зарлалаа.
Цахим спортын “Их Гурав”-ын нэг болох CS: GO (Counter Strike Global Offensive) тоглоом нь 20 жилийн туршид албан ёсны гэгдэх 4 төрөл тоглоомтой.
Тэдгээр нь
• Counter-Strike
• Condition Zero
• Source
• Global Offensive

Харин Valve-ийн зүгээс YouTube хуудаснаа Counter-Strike 2 тоглоом энэ зун гарахаар болсоныг зарлалаа.
Энд дурдсанаар хийсэн өөрчлөлтүүд нь илүү гэрэл сүүдэр зураглал сайтай, моделууд нь илүү бодит юм шиг харагддаг; Touchstone, Upgrades, Overhauls гэсэн map өөрчлөлтүүдийг хийсэн ч тоглогчийн стратегийн хувьд ямар ч нөлөө үзүүлэхгүй гэж мэдэгдлээ.
Sourse 2 engine-ийг ашигласнаар тоглоомын дүрслэл, график сайжирч бодит байдал илүү ойртон, хиймэл оюун ухаан илүү олон мэдээлэл цуглуулах, виртуал орчинд ч тоглох боломжууд нээгдэх юм. Одоогоор бета (тест) хувилбар нь нэвтэрчээ.
Valve-н өөрийн сервер дээр тоглосон цаг, trust factor өндөр, Steam account нь асуудалгүй гэх мэт шалгуурыг хангасан хүмүүсийг сонгоно. Тоглогч нь үндсэн цэс рүүгээ орохоор урилга харагдах бөгөөд ENROLL гэж дарсанаар тоглоомоо татаж эхэлнэ. Ирэх зун албан ёсоор нээх хүртэл бета хэлбэрээр байж, тоглогчдыг нэмж авсаар л байх болно.
Одоогоор
- Deathmatch болон DustII дээр тоглож болох Unranked -Competitive бий. Бага багаар бусад төрлүүд, мапууд нь нэмэгдэх болно.
- Мэдээж одоо байгаа бүх буу, skins, sticker хэрэглэж болно.
- Өмнө нь CS:GO тоглож буй хүмүүстэй хамт тоглохгүй. Тус тусдаа л тоглоно.
- Бета хувилбар дээр тоглоод XP авна. Харин зөвхөн Windows дээр л ажиллах болно.
Харин энэ зун туршилтын үе дуусаад Counter-Strike 2 бүрэн хэмжээгээр Source 2 луу шилжсэнээр цахим спортын хувьд томоохон өөрчлөлтүүд гарна.
Эх сурвалж:
counter-strike.net/cs2, esportsnewsmn, kr0’s conner
esportsnews.mn вэбсайт нь цахим спорт, видео тоглоомын тухай бичдэг цорын ганц сайт бөгөөд саяхан Ransomware халдлагат өртсөн тул бид вэбсайтыг дахин сэргээх тал дээр ажиллаж байна.