Counter Strike: Global Offensive тоглоомын шинэ хувилбар Counter Strike 2 энэ зун гаргахаар зарласан.
Туршилтын хувилбарыг одоогоор тухайн хаягийн хувьд асуудалгүй, олон цагаар тоглосон зэрэг үзүүлэлтийг харгалзан цөөн тооны тоглогчдыг урилгаар оролцуулж байгаа юм. Гэтэл өчигдөрхөн Dust II map-ийн C4 талаас ямар нэгэн вирус байгаа болох нь илэрлээ. Үүнтэй холбоотойгоор мэргэжлийн тоглогч Patrik “f0rest” Lindberg Валв энэ алдааг засах хүртэл matchmaking тоглолт хийхгүй байхаар шийджээ. Үүний оронд тэрээр Валорант тоглоомыг тоглоно гэж мэдэгдлээ.
Хэдийгээр туршилтын хугацаанд байгаа ч тоглогчид, тамирчид энэ хугацаанд тоглоомын хувьд ямар нэг алдаа байгааг олох, Source 2 тоглоомын engine хэрхэн ажиллах зэргийг судалсаар байна.

Цахим спортын “Их Гурав”-ын нэг болох CS: GO (Counter Strike: Global Offensive) тоглоом нь 20 жилийн туршид албан ёсны гэгдэх 4 төрөл тоглоомтой.
Тэдгээр нь
• Counter-Strike
• Condition Zero
• Source
• Global Offensive
2023 оны зун Counter Strike 2 тоглоомоо гаргана гэдгээ хөгжүүлэгч Валв зарлалаа.
esportsnews.mn вэбсайт нь цахим спорт, видео тоглоомын тухай бичдэг цорын ганц сайт бөгөөд саяхан Ransomware халдлагат өртсөн тул бид вэбсайтыг дахин сэргээх тал дээр ажиллаж байна.