Ням, 10 сар 24, 2021
top banner

Clubhouse: Монголын Esport-ийн тамирчдын нэг өдөр хэрхэн өнгөрдөг вэ?

Сүүлийн үед олон нийтийн дунд трэнд болж буй апп Clubhouse дээр Esportsnewsmn маань нэгдэж хоёр ч удаагийн хэлэлцүүлгийг өрнүүллээ. Эхний хэлэлцүүлгийг манай үүсгэн байгуулагч Ариунзаяат эгч маань эхлүүлж 100 гаруй хүнтэй өрөөнд бүтэн цагийн турш esport-ийн талаар мэдээлэл солилцож, үүнийгээ esport-ийн төрөл бүрийн сэдвээр уламжлал болгон ярилцаж байхаар тогтлоо.


Ингээд бид өчигдөр 20:30 цагаас явагдсан “Esport-ийн тамирчдын нэг өдөр” буюу Монголын esport-ийн тамирчидтай ярилцаж хэрхэн бэлтгэлээ хийдэг, хувийн амьдрал ба тамирчны карьераа хэрхэн хослуулдаг талаар нь яриа өрнүүлсэн юм. Уг яриаг сонсож амжаагүй уншигчиддаа зориулан бид тус ярианы үеэр тамирчдын ярьсан онцлох зүйлсийг түүвэрлэн хүргэж байна. 

Clubhouse: Монголын Esport-ийн тамирчдын нэг өдөр хэрхэн өнгөрдөг вэ? clubhouse 8pm

Тус ярилцлаганд PUBG Mobile-ийн Zeus Esport Clan-ийн Ronin, Tiger CS:GO багийн залуу тамирчин Rate болон Neuz, Checkmate багийн Kaz болон cool4st, D13 багаас ANHIL, хуучнаар Kharum багт тоглож байсан Stormrage нар оролцсон бөгөөд нийт 100 гаруй хүн сонсогчоор оролцов. 


Zeus Clan бэлтгэл сургуулилтаа хэрхэн хийдэг вэ?
Ronin: “Mobile төрлийн хувьд компьютерийн төрлөөс ялгаатай нь заавал bootcamp-д бэлтгэл хийх шаардлагагүй санагддаг. Тиймээс бид гэр гэрээсээ бэлтгэлээ хийдэг. Миний хувьд гэртээ тусдаа өрөөтэй учраас тэндээ ороод тоглочиход асуудалгүй байдаг. Мөн миний бие багтаа одоогоор тоглогчийн гэхээсээ илүүтэйгээр дасгалжуулах, анализ хийх үүргийг илүүтэйгээр гүйцэтгэж байна.”
CS:GO карьер хөөх гэж байгаа залуу тамирчид сургууль, карьер хоёроо хэрхэн зохицуулах вэ? Өөрсдийн туршлагаас хуваалцана уу?
Rate: “Миний хувьд нилээд зүйлс золиосолсон гэж хэлж болно. Мэдээж гэр бүлийн дэмжлэг энэ хүртэл явахад маш их нөлөөлсөн. Гол нь өөрөө үүгээр явна гэж шийдсэн бол тухайн хүний сонголтын асуудал гэж бодож байна. Одоогоор цэвэр бүтэн цагаар тамирчны карьер хөөж байгаа.”

Clubhouse: Монголын Esport-ийн тамирчдын нэг өдөр хэрхэн өнгөрдөг вэ? rate
Photo Credit: Mongolian Esports Association (MESA)


cool4st: “Би энэ спортоо бүх зүйлээ зориулж байгаа. Ер нь сурах талаар одоохондоо төлөвлөгөө төдийлөн байхгүй байгаа. Арван жилд байхад чөлөө авах байдлаар л зохицуулдаг байсан. Багш нар маань ч мэддэг байсан болохоор тиймэрхүү байдлаар л тоглоом хичээл хоёроо зохицуулдаг байлаа. Одоо тамирчны хувиар амьдарч байгаа учраас бүтэн цагаар үүндээ төвлөрөн амьдарч байна даа.”
Anhil: “Миний хувьд одоо гуравдугаар курст суралцдаг, оюутан. Нэг хэсэг давхар хичээллдэг байсан ч одоо бол D13 багтай гэрээ байгуулаад бүтэн тамирчны статустай байгаа учраас сургуулиа түр хойш нь тавиад тамирчны амьдралдаа бүтэн анхаарч байна.”

Clubhouse: Монголын Esport-ийн тамирчдын нэг өдөр хэрхэн өнгөрдөг вэ? DSC 6451
Photo Credit: Mongolian Esports Association (MESA)

Монголын багуудад тулгардаг гол асуудлуудын нэг нь тогтворгүй байдал буюу тамирчид багаа их солих асуудал.Энэ нь тамирчид өөрсдөө багаа орхих шийдвэр гаргадагтай холбоотой юу эсвэл багийн зүгээс тухайн тамирчныг заавалчгүй солих шаардлагатай гэж үзсэнээс болдог уу?
Kaz: “Аль аль нь л гэж хариулна. Мэдээж тамирчин багт бүрэн зохицохгүй, таарахгүйгээс болоод солих шаардлага гардаг бол зарим үед тамирчин өөрөө өөр багт тоглох хүсэлтэй болчихвол явуулахаас өөр аргагүй болдог.”


Бэлтгэлийн цагаа хэрхэн зохицуулж, эрч хүчээ яаж нөхдөг вэ? Ядрах үед ямар арга хэмжээ авч бэлтгэлээ тууштай үргэлжлүүлдэг вэ?
cool4st: “Ер нь ядардаггүй. Дуртай зүйлээ хийж байгаа учраас үргэлж л эрч хүчтэй байдаг. Харин заримдаа нүд жаахан өвддөг. Мэдээж удаан хугацаанд компьютертэй харьцаж байгаа учраас нүд жаахан чилэх тохиолдлууд гарна. Бусдаар бол ядраад, эрч хүчээ алдаад, яахав ийхэв гэсэн юм гардаггүй. Мэдээж алхана, завсарлага авна, байнга компьютерийн ард бүтэн суугаад байна гэж бас ойлгож болохгүй байх.”
Anhil: “Ижилхэн бодолтой байна. Ер нь ядрах мэдрэмжийг авдаггүй дээ. Дуртай, сонгосон зүйлээ хийж буй учраас тэрнээсээ залхах, ядрах тохиолдол гардаггүй. D13 сүүлд фитнесс,сургуулилтын газартай гэрээлж тамирчдынхаа хөдөлгөөн, эрүүл мэндэд үлэмж анхаарах болсон. Ер л бид угаасаа завсарлага авах ёстой үед нь авч, хөдөлгөөн хийдэг учраас төдийлөн компьютерийн ард сууснаас үүсэх ядаргаа, ядралт зэрэгтэй нүүр тулдаггүй дээ.”

Clubhouse: Монголын Esport-ийн тамирчдын нэг өдөр хэрхэн өнгөрдөг вэ? d13
Photo Credit: Mongolian Esports Association (MESA)


Neuz-ийн өнгөрсөн жил хэрхэн өнгөрсөн бэ? August багаас гарч, Mazaalai-тай удаан хугацаанд явсан. Одоо буцаад хуучин August буюу Tiger-т ирлээ. Өмнөхөөс юугаараа өөр байгаа вэ?
Neuz: “Өмнө нь August-д байж байгаад бүтэн жилийн турш шахуу Mazaalai багт тоглолоо. Сүүлд The Black Company болоод бүр багийнхаа хамгийн туршлагатай тамирчин нь болчихсон гэхэд болно. Одоо харин эргээд Tiger-т ирсэндээ баяртай байгаа. Rifler-ийн үүргийг гүйцэтгэнэ.”


Бид цаашлаад сонсогчдыг тамирчидтай ярилцах боломжийг олгосон бөгөөд сонсогчид маань дараах асуултуудыг тамирчдаас маань асуусан юм.


“Нэг газар олон өөр араншинтай хүмүүс хамт амьдарч, бэлтгэл хийхэд санал зөрөлдөх асуудлууд их гардаг байх. Тэр үед ямар арга хэмжээ авдаг вэ?”
Cool4st: “Мэдээж маргалдах тохиолдлууд их гардаг. Санал зөрөлдөх зүйлүүд угаасаа хэвийн үзэгдэл байх. Тэр үеүдэд нэг зорилгын төлөө явж байгаа гэдгээ санаад эргээд асуудал гардаггүй. Ер нь угаасаа нэг зорилгын төлөө явж байгаа учраас маргалдлаа ч гэсэн маргааш нь инээлдээд л байж байдаг даа.”


“Нууц биш бол тамирчид ямар цалин авдаг вэ?”
cool4st: “Яг хэдий хэмжээтэй гэж хэлэхэд хэцүү байх. Тамирчин болгон өөр өөр авдаг.Бас аль багт байгаагаас хамаараад ч өөр авна. Гэхдээ дунджаар хэлвэл ер нь дундаж ажил хийдэг хүнээс илүү авдаг гэж хэлж болно. Ер нь нилээд хэлбэлзэлтэй бөгөөд үнээр нь хэлвэл 800 мянгаас 4 сая орчмын хооронд л байдаг.”

Шинэ мэдээ

spot_img

Холбоотой мэдээ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Энд сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу

spot_img