Ням, 10 сар 24, 2021
top banner

Хятадад PUBG-ийн тэмцээнүүдийг хориглоно

Хятадын Соёлын Менежментийн Холбооны испортын хорооны дэд ерөнхийлөгч Ибо Жан Sports Business сэтгүүлд өгсөн ярилцлагадаа, PUBG тоглоом нь Хятадын засгийн газрын зохицуулах агентлаг, Үндэсний Хэвлэл, Хэвлэлийн Захиргаа (NAPP)-аас одоог хүртэл тоглоомын зөвшөөрлийг аваагүй тул Хятадад PUBG Esports тэмцээн зохион байгуулах, цаашлаад Хятадаас оролцохыг хориглоно хэмээн дурджээ.

Энэ хориг нь PUBG тэмцээний олон мянган зохион байгуулагчид, багууд, контент бүтээгчид, дамжуулагчид, мэргэжлийн тоглогчдод нөлөөлнө гэж Жан хэлэв. PUBG -ийг шууд дамжуулах платформууд дээр хориглох буюу олон нийтэд үзүүлэхийг хориглох эсэх нь тодорхойгүй байна. Одоогоор энэ нь зөвхөн PUBG-ийн тэмцээнүүд хамаатай.

Үүний зэрэгцээ Tencent -ийн Penguin Esports шууд дамжуулах платформ нь PUBG (Steam)-ийг шууд дамжуулалтын төрлөөсөө хассан. DouYu, Huya хоёулаа PUBG -ийн хятад нэрийг Chicken Games, Daily Chicken Dinner болгон өөрчилсөн байна.

Олон улсын хэвлэлүүд энэ талаар тайлбар авахаар тус платформуудтай холбогдож яриа авах гэсэн боловч тайлбар өгөхөөс татгалзсан байна.

Хятадад PUBG франчайзын хамгийн том лигийг Tencent зохион байгуулдаг бөгөөд PUBG Champions League (PCL) нэрээр нь та бүхэн сайн мэднэ. Өнгөрсөн долоо хоногт Хятадын тоглоом хэвлэлийн хороо (GPC) онлайн тоглоомын донтолтын эсрэг конвенц зарлаж, Tencent, NetEase, Perfect World, Huawei зэрэг 213 гаруй тоглоом хөгжүүлэгч компаниуд гарын үсэг зуржээ.

Энэхүү журам нь Valve -ийн тоглоомын платформ Steam -ийн тоглоомууд чиглэсэн байх магадлалтай. Учир нь Хятадууд өөрсдийн бус тоглоомуудыг бүс нутагтаа сурталчилах, хүмүүсээр тоглуулах сонирхолгүй байгаа. Тиймээс PUBG-ийг ийнхүү хориглож байгаа нь Хятадуудын, ялангуяа Tencent-ийн Valve-ийн эсрэг зарлаж байгаа дайны эхлэл гэж онцолж болох юм.

Ерөнхийдөө тоглоомын хоригууд ихэвчлэн Steam-ийн тоглоомууд руу чиглэх төлөвтэй байна. Харин steam-ийн бус тоглоомууд буюу Valorant болон Apex Legends зэрэг яах нь одоогоор тодорхойгүй байгаа. Тэд мөн л NAPP -аас тоглоомын зөвшөөрлийг аваагүй боловч Хятадын талаас эдгээр тоглоомуудыг хорьж байгаа гэх мэт онцолсон зүйл ярихгүй байна. Тиймээс энэхүү хориг нь эдгээр хоёр тоглоомд нөлөөлөх эсэх нь тодорхойгүй байна.

Конвенцийн нэг хэсэг нь насанд хүрээгүй хүүхдүүдийг (18-аас доош насны тоглогчид) VPN ашиглан Steam дээр зөвшөөрөлгүй тоглоом тоглохоос урьдчилан сэргийлэх явдал хэмээн конвенцийг санаачлагчид онцолжээ. Энэ сарын эхээр NAPP нь насанд хүрээгүй хүүхдүүд Хятадад долоо хоногт гурван цаг л тоглох боломжтой гэсэн журам гаргасан.

Харин уг журамд Tencent-ийн өөрсдийн хөгжүүлдэг тоглоомууд багтаагүй гэдгийг нэмж онцольё.

Шинэ мэдээ

spot_img

Холбоотой мэдээ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Энд сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу

spot_img