Ням, 10 сар 24, 2021
top banner

Checkmate баг ивээн тэтгэгч хайж байна

Монголын esport-д өөрсдийн байр суурийг эзэлж, хамгийн тогтвортой үйл ажиллагааг явуулдаг Checkmate баг ивээн тэтгэгч хайж буйгаа мэдэгдлээ. 2990 нэрээр анх гарч ирж Kaz, H4wk тэргүүтэй, дасгалжуулагч Kaine зэрэг нэрсийг бид анх таньж байлаа. Түүнээс хойш эдгээр залуучууд багийн сууриа амжилттай хадгалж, Checkmate нэрийн дор үйл ажиллагаагаа явуулсаар байгаа юм.

Мэдээж esport-ийн салбарт тамирчид, тэмцээн зохион байгуулагчид, ажиллагч залуус гээд бүгд л ивээн тэтгэлэг, дэмжлэгтэйгээр цаашид оршин тогтнох боломжтой тул Checkmate баг ийнхүү спонсор хайж буйгаа олон нийтэд зарлаж байна. Тэдний хувьд Монголд өндөр зохион байгуулалт, сахилг баттай, мэргэжлийн байдлаараа ялгарч ирсэн бөгөөд одоогийн Монгол CSGO багуудын хэв маяг, сахилга бат тэднээс үүдэлтэй гэхэд буруудахгүй.

Монголд анх удаа албан ёсоор тамирчид нь цалинжиж, улсдаа татвар төлж, нийгмийн даатгал төлдөг болсон гэх зэрэг тодорхой, үр дүнтэй алхмуудыг тэд эхлүүлж байлаа. Тоглолт талаасаа ч Checkmate Монголдоо тэргүүлэх багуудын нэг байсаар ирсэн бөгөөд өнгөрсөн оны хоёрдугаар хагасаас эхлэн олон улсын тавцанд өндөр амжилт үзүүлж, азийн топ багуудын нэгж болж чадсан юм. Сүүлд бүрэлдэхүүнд нэгдсэн bLitZ, Techno нар нь азийн тавцанд өндөр үнэлэгдэж, blitz буюу Гарьдмагнай нь сүүлийн 6 сарын үзүүлэлтээрээ азийн бүх тамирчдыг тэргүүлж буй. Хэрвээ та тухайн багт хөрөнгө оруулах, ивээн тэтгэх, хамтран ажиллах сонирхолтой байвал Checkmate багийн фэйсбүүк хуудас руу холбогдох, мөн kainebsk@gmail.com хаяг руу имэйлээр холбогдоорой.

Шинэ мэдээ

spot_img

Холбоотой мэдээ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Энд сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу

spot_img