Ням, 10 сар 24, 2021
top banner

Checkmate баг IEM Fall Closed Qualifier-т шалгарлаа

2021 оны PGL Stockholm Major-ийн бүсийн сонгон шалгаруулалтын тоглолтууд эхлээд байгаа билээ. Европын нээлттэй сонгон шалгаруулалтад Монголын D13 Esports баг Туркээс оролцож байгаа бол Монгол бусад багууд азийн нээлттэй сонгон шалгаруулалтад оролцож байгаа юм.

Ингээд 4 өдрийн дотор 2 удаа зохион байгуулагдах нээлттэй сонгон шалгаруулалтын эхнийх нь амжилттай болж өндөрлөлөө. Монголын бүх шилдэг багууд оролцсон тус шалгаруулалт төсөөлсөнөөс ондоо болж дуусав.

Азийн одоогийн хамгийн хүчирхэг багт тооцогдож буй Team NKT эхний тоглолтоо Монголын The Black Company багтай хийж Inferno дээр 16:14-оор хожигдсоноор шууд тэмцээнийг өндөрлүүлсэн байна. TBC үүний дараа Хятадын Newhappy багийг мөн 16:14-өөр буулган авч шилдэг 4 багт үлдэж чадсан юм. Гэсэн ч ОХУ-ын INDINDA багт 19:16-аар dust2 дээр ялагдсанаар тэмцээнээ өндөрлүүллээ. Ямартай ч TBC баг өмнөө таарсан хүчирхэг багуудыг буулган авч өөрсдийгөө MPS Finals-аас хойш дахин сайжирсан гэдгээ баталж чадсан юм.

Харин бракэтийн нөгөө талд Renewal, Checkmate, Lynn Vision зэрэг шилдгүүд багтсан байлаа. Эхний тоглолтдоо ялалт байгуулсан Renewal хоёр дахь тоглолтдоо Lynn Vision багтай учраа таарч 16:12 харьцаатайгаар overpass дээр ялагдаж тэмцээнээс хасагджээ. Харин Checkmate өмнөө таарсан бүх багуудыг бут ниргэсээр финалд INDINDA-тай Best of 3 тоглох эрхтэй болсон юм. Lynn Vision-ийг 16:7-оор буулгаж авсан Checkmate финалд INDINDA багт ямар ч боломж олгоогүй бөгөөд 16:1, 16:6 харьцаатайгаар тус тус ялж Closed Qualifier-т Wingsup, Invictus багуудтай өрсөлдөх эрхээ авлаа.

Үлдсэн нэг слотын тоглолтууд маргааш нөгөөдөр явагдах бөгөөд ижилхэн журмаар ганцхан баг ялагч болох тул Team NKT, Renewal, Thel Black Company, BCO зэрэг Монгол төлөөлөлтэй багуудын нэг нь л цааш шалгарах боломжтой юм.

Шинэ мэдээ

spot_img

Холбоотой мэдээ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Энд сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу

spot_img