Пүрэв, 10 сар 28, 2021
top banner

Chawy: Чамайг esport-ийн тамирчин болгох 5 чухал зүйл

Энэ удаагийн нийтлэлээрээ бид Сингапурын League of Legends-ийн шилдэг тамирчин Chawy буюу Wong Xing Lei-ийн зөвөлж буй esport-ийн тамирчдын хамгийн гол анхаарах 5 зүйлийг онцолж байна. Түүний хувьд уг зөвөлгөөг One Esports-ийн Professional Help буланд нийтлэжээ.

“Ихэнх хүмүүсийн бодлоор esport-ийн тамирчид зүгээр л видео тоглоом тоглоод түүнийхээ төлөө мөнгө аваад л байж байдаг хүмүүс. Гэхдээ үнэхээр тийм гэж үү?

Намайг Wong Xing Lei гэдэг. Миний тамирчны нэр бол та бүхний мэдэхээр Chawy. Би магадгүй Сингапурын хамгийн амжилттай League of Legends тамирчин байсан гэж хэлж болох байх. Би IEM-ийн цувралаас авхуулаад дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд хүртэл өрсөлдөж явсан. Харин одоо би д Hong Kong attitude багийн дасгалжуулагч.

Хэрвээ та өөрийгөө esport-ийн тамирчин болно гэж бодож байвал дараах зүйлсийг заавал анхаарах ёстой.

Chawy: Чамайг esport-ийн тамирчин болгох 5 чухал зүйл chawy lol

5. Та яг л тамирчин шиг байх хэрэгтэй, тоглогч шиг биш

Мэргэжлийн тамирчид өдрийн сэрүүн байх 16 цагтаа бүхий л хугацаанд л бэлтгэл хийж байх хэрэгтэй.Үүнд мэдээж багийн бэлтгэл, хувийн бэлтгэл гээд бүгд багтана. Тохируулж амрах нь хүртэл дараагийн бэлтгэлээ үр дүнтэй хийхийн эхлэх тул зөв амарч сурах нь хүртэл бэлтгэл гэж хэлж болно.

Ялангуяа бүр өндөр зэрэглэлд биш дээшээ өсөж байгаа зэрэглэлд тоглож байгаа бол бүр их бэлтгэл хийх хэрэг гарна. Дээшээ ахихын тулд өөрийн чадвараа улам тэлэх шаардлагатай. Тэгэхгүй бол тэмцээн дээр очоод эрсдэлтэй зүйлс хийж, таамаглал дээр суурилж тоглоод хэцүү байдалд орох болно.

4. Хийж байгаа бүх зүйлсээ багаараа хий

Тоглоомонд хамт нэг баг тоглож байгаа шигээ багийнхантайгаа амьдрал дээр ч гэсэн нэг баг болж, нэг бүр шиг байх хэрэгтэй. Мэдээж хамт байнга байх учраас хамт амьдарч сурах хэрэгтэй болно. Хамтаа байж, хамтдаа амарч, хамтдаа идэж, хамтдаа бэлтгэл хийнэ. Багийнхантайгаа яаж харилцах гэдгээ амьдрал дээр болон тоглоомон дотор аль алинд сурах хэрэгтэй болно. Мэдээж хэцүү үе мөчүүд байж таарна. Гэхдээ тэр бүхэн чамд туршлага болж үлдэнэ.

3. Маш их цагийг тоглолт үзэж өнгөрүүлнэ

Хэрвээ чи мэргэжлийн багт харъяалагдаж эхэлсэн бол маш их цагийг тоглолтын дараах яриа, анализ, тоглолтын бичлэгээ үзэхэд зарцуулах шаардлагатай болно. Мэдээж хувийн бэлтгэл, практик бэлтгэл хийх шаардлага их байх боловч чи цагаа менежмент хийж, маш их цагийг алдаанаасаа суралцахад, эсрэг багаа судлахад зарцуулах хэрэгтэй болдог. Тоглолтын дараа дасгалжуулагчийнхаа үгийг сонсож, тоглолтын бичлэгээ үзэж багаараа ярилцах хэрэг гарна. Мөн тэмцээнд оролцохын өмнө тактик зохиох, топ багуудын зохиосон хувилбарыг өөрсдөн дээрээ суулгах, тэдний эсрэг хувилбар бэлдэх зэргээр маш их бичлэг үзэх шаардлага гардаг.

2. Сонсож сурах, шүүмжлэл хүлээж авч сурах

Хурдан сайжрахын тулд шүүмжлэл хүлээж авч сурах хэрэгтэй. Мэргэжлийн багт тоглож байгаа бол бусад хүмүүс чиний алдааг маш хурдан олж харч, чиний алдаа, сул талуудыг ярьж, шүүх болно. Гэхдээ энэ хүмүүс чамайг сэтгэлээр унагах гэж буй хэрэг биш юм. Тэд чамайг үүнийгээ засаасай, сайжраасай гэсэндээ үүнийг хэлж байдаг. Хэрвээ чи тэр болгонд өөрийгөө хамгаалаад, өмөөрөөд, сонсохыг хүсэхгүй байвал тамирчны хувиар хэзээ ч өсч дэвжиж чадахгүй.

Мөн карьерийн чинь туршид багаас гадна онлайн орчинд чамайг шүүмжилсэн үгс ирсээр байх болно. Үүнийг хүлээн зөвшөөрч тэр бүрт нь гомдоллоод байлгүй esport-ийн тамирчны туулах ёстой зүйл хэмээн хүлээн авах хэрэгтэй.

Chawy: Чамайг esport-ийн тамирчин болгох 5 чухал зүйл chawy

1.Золиос гаргахдаа бэлд

Мэргэжлийн тамирчин байхын тулд чи заавал золиос гаргана. Бүр маш их. Хүссэнээрээ их унтаж, хүссэнээрээ зугаацаж, зугаалах цаг завгүй болно. Хайртай хүмүүстэйгээ ч цагийг хамт өнгөрүүлэх боломж багасч эхэлнэ.

Би Сингапурт тоглож байхдаа давхар үндэсний зэвсэгт хүчинд зүтгэдэг байсан. Би өглөө 6 цагт зэвсэгт хүчин дээрээ очоод орой 5:30-д тардаг байлаа. Тэгээд өдөржин хүчний ажил, бэлтгэл хийчихээд тараад орой нь League of Legends-ийн бэлтгэлээ хийхээр яаран гүйдэг байсан. Тэгээд оройн 10 цаг хүртэл бэлтгэл хийнэ. Гэртээ харьчихаад хувийн бэлтгэл гэж ранкед тоглолтыг шөнийн 2 хүртэл, заримдаа 4 цаг хүртэл хийдэг байсан. Тэгээд өглөө нь дахиад уг хэмнэлээрээ явна.

Мэдээж бага унтаж байсан ч мөрөөдлийнхөө төлөө ийм байдлаар амьдрахаас өөр арга байгаагүй. Гэсэн ч мөрөөдлийнхөө төлөө явж байсан нь намайг аз жаргалтай болгодог байсан.

Хэрвээ чи бусдаас илүү мэргэжлийн тамирчин болгомоор байгаа бол маш их хөдөлмөрлөж, бусдаас илүү хичээж, бусдаас илүү золиослох шаардлагатай болно. Их хөдөлмөр үргэлж таныг шагнана, мэргэжлийн тамирчин болохыг жирийн ажил хийх, зүгээр тоглогч байх зэргээр ойлгож яасан ч болохгүй.”

Шинэ мэдээ

spot_img

Холбоотой мэдээ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Энд сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу

spot_img