Лхагва, 5 сар 25, 2022
Бусад

    Udyr баатрын шинэчилсэн загвар дээр Монгол залуус ажиллажээ.

    Riot Games хөгжүүлэгчийн гаргасан League of Legends тоглоомын Udyr баатрын шинэ загвар энэ оны 2-р сарын 12-нд тоглогчдын гар дээрээ очлоо. 

    Саяхан Riot Games LoR (Legends of Runeterra) тоглоомдоо 4 шинэ баатар, 48 цуглуулгын карт, 2 шинэ түлхүүр үг нэмжээ. Шинээр гарсан Gnar, Yuumi, Galio, Udyr баатруудын Udyr нь League of Legends тоглоомын 142 баатрын нэг юм. Гэтэл энэхүү Udyr баатрын дүрийн шинэчлэл дээр Монгол залуус ажилласан тухайгаа өөрсдийн хувийн Нүүр Номын хаяг дээрээ дурджээ. 

    New Udyr
    Image: Reddit

    Тус дүрийн уран бүтээлчийн зөвлөхөөр ажилласан Л. Батбилэг “Дэлхийн 180-н сая тоглогчтой сүлжээ тоглоом ”League of Legends”-д Монгол дүр шинээр нэвтэрлээ. Энэ дүрийг бүтээхэд соёлын зөвлөхөөр Bayra Bela, миний бие уран бүтээлч зөвлөхөөр хэлэлцээр хийн ажиллаж Монгол талаас зураг концепц зурж явуулах мөн цаад талаас ирсэн дүрслэл зураг концепцыг засаж янзлах, зөвлөх ажиллагаагаар хамтарч Монгол залуус Америкийн “Riot Games” дижитал тоглоом бүтээгч компанитай баг болон хамтарч, Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн нь хүртэл зохиогддог энэхүү Цахим тоглоомийн ертөнцөд “Z” үеийнхэнд Монгол гэсэн тодотголтой “Удэр”гэдэг баатар мэндэллээ. Япон, Солонгос, Хятад бүгд тэнд бий харин Монгол орж ирэв.” гэж бичжээ. Л.Батбилэг 2022 оны “Мөнгөн мод” наадмын “тайз дэлгэцийн шилдэг зураач” шагналыг хүртсэн. 

    Харин дүрийн соёлын зөвлөхөөр ажилласан А.Баярцэцэг: “Дэлхийн 180 гаруй сая хүн тоглодог League of Legends видео тоглоомын Udyr-н дүрийн шинэчилсэн хувилбар дээр Соёлын Зөвлөхөөр ажиллалаа. Udyr бол түүхэн дүр биш – үлгэрийн цаг хугацааны төв Азийн нутгаас гаралтай дайчин бөө бөгөөд өөрийг нь хамгаалдаг амьтдын сахиустай дайчин юм. Udyr-н дүрд  хувцас хэрэглэл, зураглал, зэвсэг зэрэг арт зөвлөхөөр ажилласан Batbileg Lkhagvasuren, дүртэй холбоотойгоор бөөгийн тухай ойлголт өгсөн Baataraa Bayaraa найзууддаа баярлалаа.” гэж бичжээ. Жүжигчин А.Баярцэцэг 2016 оны Монгол улсын Мисс тэмцээний тэргүүн байрын шагналт, Marco Polo, Attrition, Хотулун гүнж зэрэг кинонуудад тоглосон. 

    League of Legends тоглоомын үргэлжлэл, өргөтгөсөн хэлбэр болох Legends of Runeterra дижитал карт тоглоом 2021 оны 3-р сард олны хүртээл болсон билээ. Энэ тоглоомоор 2 хүний бүрэлдэхүүнтэй, 2 баг тоглодог, өөрөөр хэлбэр дөрвөлсөн хэлбэрээр үнэгүй тоглоно гэсэн үг.

    Riot Games хөгжүүлэгчийн гаргасан League of Legends тоглоом зах зээлд гарсан даруйдаа л олны хүртээл болж чадсан билээ. MOBA (multiplayer online battle arena) төрлийн энэ тоглоомоор өнөөдөр дэлхийн 180 сая гаруй хүмүүс тоглодог, цахим спортын эко систем, дэд бүтэц, хөгжлийн загвар зэргээрээ тэргүүлдэг, цахим спортын ИХ ГУРАВ гэж нэрлэгддэг билээ. Цахим спортын Их Гуравт CS: GO (Counter Strike: Global Offensive), Dota 2, League of Legends төрлүүд багтдаг.

    Udyr баатрын шинэчилсэн загвар дээр Монгол залуус ажиллажээ. i1571194264238396
    Image: Inven Global

    League of Legends (LoL) тоглоом 3-5 гишүүний бүтэцтэй хоёр баг “дайсны талын” төв суурин the Nexus-ийг амжиж устгах зорилготой. Энэ тоглоом нь нийтдээ 140 гаруй баатруудтай, баатар тус бүр өөрийн онцлог чадвартай, чадвараа дээшлүүлэх тусам skin item зэргийг авч улам хүчээ зузаатгадаг. 

    2009 онд анх гарсан энэ тоглоом нь асар их нэр хүндийг олсноор сар бүр нэг зуун сая гаруй идэвхтэй тоглогчид нэмэгдсээр байсан. Түүнчлэн аваргууд нь харьцангуй сул байдлаар гараагаа эхэлдэг ч тоглолтын явцад эд зүйл, туршлага олж авснаар хүчээ зузаатгасаар байдаг. 2017 оны 8-р сарын байдлаар LoL-д одоогоор 138 аварга байна. Аваргуудын хоорондох хамгийн чухал ялгаа нь тэдний учруулсан хохирлын төрөл юм. Баатрын бие махбодод зэвсгийн хүчээр, илбийн хүчээр хохирол учруулдаг. 
    Legends of League тоглоомын 2000 гаруй тэмцээн зохиогдож, 48 сая гаруй долларын шагналын сантай болж чадсан төдийгүй спортын ертөнцөд идэвхтэй байдлаа хадгалсан хэвээр байна.
    2019, 2020, 2021оны Дэлхийн Аваргын шагналын сан тус бүрдээ $2,225,000 USD, 2021 оны дэлхийн аваргын тэмцээнийг 100 сая хүн үзжээ.  
    2021 оны дэлхийн аваргаар Хятад улсын Edward Gaming баг, 2020 оны дэлхийн аваргаар Солонгос улсын Danwon Gaming баг, Fun Plus Phoenix багууд шалгарсан.
    Riot Games компани нь сүүлийн үед тоглогчдын дунд улам илүү хандалттай байгаа Valorant тоглоомыг 2019 онд гаргасан нь FPS (first person shooter) төрөлд амжилттай яваар тоглоомуудын нэг юм.  
    The Halp Network нь дэлгэц, тайз, дижитал орчинд уран бүтээлчид, уран бүтээлийг дэмжиж олон улсын зах зээлд толилуулдаг урлагийн агентлаг юм. Riot Games-тэй хамтран хийсэн A Curius Journey төслийн хүрээнд тоглоомын дүрүүдийг шинэчлэн бүтээжээ. 
    Ю. Ариунзаяатhttps://esportsnews.mn/
    Цахим спорт бол энэ зууны спорт.

    Шинэ мэдээ

    Холбоотой мэдээ

    СЭТГЭГДЭЛ БИЧИХ

    Энд сэтгэгдэл оруулна уу!
    Энд нэрээ оруулна уу