Даваа, 1-р сар 30, 2023
Бусад

    Call of Duty Mobile дэлхийн аваргын тэмцээнд Монгол тамирчин оролцож байна

    Call of Duty тоглоомын мобайл хувилбар 2019 онд гарсанаас өнөөг хүртэл хамгийн олон тоглогчтой гэдэг нэрийг хадгалсаар л байна. Хойд Америкийн хувьд CoD нь цахим спортын төрлүүдээс өөрийн нэр хүнд, хөгжөөн дэмжигчид, тоглогчид, мэргэжлийн тамирчид, нэр хүндтэй өрсөлдөөнт багуудтай, өөрөөр хэлбэл эко систем нь баттай бүрэлдсэн.

    Харин энэ тоглоомын мобайл хувилбар гарсан нь бэлэн байгаа дэд бүтэц дээр, аль хэдийн тогтворжсон эко систем хослон яалт ч үгүй цахим спортын нэлээд хүчтэй төрөл хэвээр.

    Тэгвэл Хойд Америкийн шилдэг багуудын нэг, 2022 оны дэлхийн аваргын шөвөгт шалгарсан NYSM (New York Subliners Mayhem) багт Бямбасүрэн овогтой Роланд “LittleB” тоглодог юм байна.

    LittleB 2019 оноос (CoDM гарсан жил) оноос тасралтгүй тоглосоор 2021 оны 6-р сараас эхлэн NYSM багт мэргэжлийн тамирчнаар оржээ. LittleB мэргэжлийн тоглогч төдийгүй, content creator юм байна.

    Түүний Youtube суваг нь 71 мянган дагагчтай, Twitter хаяг нь 20 мянган дагагчтай.

    Түүний сошиал сувгуудыг танилцуулбал:

    ▶ Twitter: https://twitter.com/LittleB_inV

    ▶ Instagram: https://www.instagram.com/littleb_yam…

    ▶ Trovo: https://trovo.live/LittleB-YT​​​​​​​​​​​

    ▶ Discord Server: https://discord.gg/KXf5kqn​​​​​​​​​​​

    Саяхан esportsbet.com хуудаснаас мэргэжлийн  шилдэг тамирчдын 8-рт LittleB-ийг нэрлэж “LittleB бол Call of Duty Mobile-ийн хамгийн туршлагатай, өсөж яваа тоглогчдын нэг. 2015 оноос Tribe Gaming болон New York Subliners багуудад content creator, мэргэжлийн тамирчнаар ажилладаг. Өнөөг хүртэл Call of Duty: Mobile-д 66,000 гаруй долларын шагнал авсан. BoLu, Godzly зэрэг шилдгүүдтэй өрсөлдөж олон улсын, дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож байсан. Түүний тоглоомын ур чадварт эргэлзэх зүйлгүй бөгөөд YouTube суваг нь 71,000 дагагчтай байгаа нь түүний авьяас чадварыг баталж чадна.  Call of Duty Mobile-ийн шилдэг тоглогч хэн бэ гэсэн асуултад түүний нэрийг зайлшгүй дурддаг” гэжээ.

    Мөн багийн хамтран тоглогч Bobby Play 2021 оны дэлхийн аваргын үеэр өгсөн ярилцлагадаа “LittleB тоглолтын явцад халаад эхлэх л юм бол Call of Duty Mobile-ийн хамгийн хурц, мэргэн тоглогч. Түүний буудалтын highlight-уудыг үзэх хэрэгтэй” гэж ярьж байжээ.  

    2022 оны 5-р сарын байдлаар дэлхийн 2.2 тэрбум хүн видео тоглоомын мобайл төрлөөр, Call of Duty Mobile төрлөөр 650 сая хүн тоглодог.

    12-р сарын 15-18-ны хооронд болох дэлхийн аваргын тэмцээнд дэлхийн шилдэг 10 баг шалгарчээ.

    Call of Duty Mobile 2022 оны дэлхийн аваргын шөвөгт шалгарсан NYSM (New York Subliners Mayhem) багт Бямбасүрэн овогтой Роланд “LittleB” тоглодог.

    Call of Duty Mobile төрлийн мэргэжлийн тамирчин Б.Роланд болон NYSM багийн хамт олонд esportsnews.mn вэбсайтын зүгээс амжилт хүсье.

    Ю. Ариунзаяат
    Ю. Ариунзаяатhttps://esportsnews.mn/
    Цахим спорт бол энэ зууны спорт.

    Шинэ мэдээ

    Холбоотой мэдээ

    СЭТГЭГДЭЛ БИЧИХ

    Энд сэтгэгдэл оруулна уу!
    Энд нэрээ оруулна уу