Монгол мөнгөөр 140 гаруй тэрбумын үнэлгээ бүхийн Esport-ийн HUB байгуулагдах гэж байгаа мэдээлэл олон улсын хэвлэлүүдээр зарлагдлаа. Бразилын Costao do Santinho Resort-оос уг байгууламжийг бүтээгдэж буйг зарласан бөгөөд Hub Castao Games буюу HubCG нэртэй байх аж.
Энэхүү Esports-ийн байгууламж буюу Esports Hub нь 10,000 кв метр хэмжээтэй нүсэр том байх ажээ. Дотор нь esport-ийн тэмцээн явагдах талбай, хамтын оффис, gaming оффис, стриймэрүүдийн өрөөнүүд, уулзалт болон хурлын өрөө, бэлтгэлийн байр зэрэг цогц бүхий л зүйлсээр тоноглогдсон байна.
HubCG 2021 оны 1 сард хүмүүс танилцах боломжтой болох бол 3 сард нь албан ёсоор нээлтээ хийж, 7 сар гэхэд бүрэн хүчин чадлаараа ажиллаж эхлэх юм байна. Уг Hub-ийг үүсгэн байгуулагчид esport-ийн төв цэг болно хэмээн итгэж байгаа ба esport-ийн реалит шоу, тэмцээн уралдаан, академи, сургалт, бизнесийн уулзалтууд бүх талаар ашиглагдаж, испорт буцлана гэж үзэж байгаа юм.

Нийт хөрөнгө оруулалт 57 сая доллар бөгөөд одоогоор бидний мэдэж буй хамгийн өндөр өртгөөр бүтэж буй esport-ийн байгууламж болж байна. Уг хөрөнгө оруулалт 2022, 2023 онуудад хийгдэж дуусна. Харин дараагийн онуудад 700 сая хүртэлх хөрөнгө оруулалтыг хийж, 2026 онд үнэлгээ нь 1 тэрбум долларт хүрч Unicorn компани болох зорилтыг тавиад байгаа юм.