BLAST.TV PARIS MAJOR ASIA RMR-т оролцогч 8 багийг тодруулах Азийн бүсийн сонгон шалгаруулалтын тов зарлагдлаа.
Монголын Электрон Спортын Холбоо (MESA) 2023 оны 4-р сарын 3-12-нд BLAST.tv Paris Major Asia RMR буюу CS:GO АЗИЙН АВАРГЫН тэмцээнийг Монгол улсын нийслэл Улаанбаатар хотноо зохион байгуулах гэж байгаа билээ.

MESA-ийн зохион байгуулж буй Asia RMR-ийн үндсэн тэмцээнд бүсийн 8 багийг 4 бүсэд хувааж сонгон шалгаруулна. 4 бүсийн тэмцээн онлайнаар нээлттэй ба хаалтай гэсэн шатуудаар явагдаж, Ойрхи Дорнод бүсийг Calyx; Далайн орнуудыг Challengermode; Хятадын болон бусад азийн бүсийг GGTV-ийн 5E Arena платформ тэмцээнийг явуулна.
BLAST.tv Paris Major Asia RMR буюу CS:GO АЗИЙН АВАРГЫН
Нээлттэй сонгон шалгаруулалт:
- Далайн орнуудын нээлттэй шалгаруулалт (Oceania): 2 сарын 15-16
- Хятадын нээлттэй шалгаруулалт (China): 2 сарын 15-16
- Азийн бусад орны нээлттэй шалгаруулалт (Rest of Asia): 2 сарын 15-16
- Ойрхи Дорнод (Middle East): 2 сарын 22-23
Хаалттай сонгон шалгаруулалт:
- Далайн орнуудын нээлттэй шалгаруулалт (Oceania): 2 сарын 17-19
- Хятадын нээлттэй шалгаруулалт (China): 2 сарын 17-19
- Азийн бусад орны нээлттэй шалгаруулалт (Rest of Asia): 2 сарын 17-19
- Ойрхи Дорнод (Middle East): 2 сарын 24-26
Хаалттай сонгон шалгаруулалтад бус тус бүрээс уригдан оролцох 4 багийг 2 сарын 12-наас хойшхи тоглолтын байдлыг Valvе компаний зүгээс үнэлсэн үзүүлэлтээр тодруулна. Бүс тус бүрийн нээлттэй шалгаруулалтаас гарсан дөрвөн баг, урилгаар оролцсон дөрвөн баг өрсөлдөж, эхний хоёр баг нийт шилдэг 8 баг Азийн аваргын төлөө Улаанбаатар хотноо өрсөлдөнө.

Европын Аваргын сонгон шалгаруулалт 2-р сарын 13-19-нд; Америкийн Аваргын сонгоншалгаруулалт 2-р сарын 21-26-нд тус тус болно.
Холбоотой мэдээ:
Ази Номхон Далайн бүсийн чансаа тогтоох тэмцээн Монгол улсад болно
Эх сурвалж: mesa.mn esportsnews.mn