3.1 C
Ulaanbaatar
Лхагва, 5-р сар 3, 2023

BLAST.TV PARIS MAJOR ASIA RMR

- Advertisement -spot_imgspot_img
- Advertisement -spot_imgspot_img

BLAST.TV PARIS MAJOR ASIA RMR-т оролцогч 8 багийг тодруулах Азийн бүсийн сонгон шалгаруулалтын тов зарлагдлаа.

PARIS MAJOR ASIA RMR
Credit to:escharts.com

Монголын Электрон Спортын Холбоо (MESA)  2023 оны 4-р сарын 3-12-нд BLAST.tv Paris Major – Asia RMR буюу CS:GO АЗИЙН АВАРГЫН тэмцээнийг Монгол улсын нийслэл Улаанбаатар хотноо зохион байгуулах гэж байгаа билээ.

MESA-ийн зохион байгуулж буй Asia RMR-ийн үндсэн тэмцээнд бүсийн 8 багийг 4 бүсэд хувааж сонгон шалгаруулна. 4 бүсийн тэмцээн онлайнаар нээлттэй ба хаалтай гэсэн шатуудаар явагдаж, Ойрхи Дорнод бүсийг Calyx; Далайн орнуудыг Challengermode; Хятадын болон бусад азийн бүсийг GGTV-ийн 5E Arena платформ тэмцээнийг явуулна.

BLAST.TV PARIS MAJOR ASIA RMR 3 2

Нээлттэй сонгон шалгаруулалт:

  • Далайн орнуудын нээлттэй шалгаруулалт (Oceania): 2 сарын 15-16
  • Хятадын нээлттэй шалгаруулалт (China): 2 сарын 15-16
  • Бусад азийн нээлттэй шалгаруулалт (Rest of Asia): 2 сарын 15-16
  • Ойрхи Дорнод (Middle East): 2 сарын 22-23

Хаалттай сонгон шалгаруулалт:

  • Далайн орнуудын нээлттэй шалгаруулалт (Oceania): 2 сарын 17-19
  • Хятадын нээлттэй шалгаруулалт (China): 2 сарын 17-19
  • Бусад азийн нээлттэй шалгаруулалт (Rest of Asia): 2 сарын 17-19
  • Ойрхи Дорнод (Middle East): 2 сарын 24-26
BLAST.TV PARIS MAJOR ASIA RMR 4

Хаалттай сонгон шалгаруулалтад бус тус бүрээс уригдан оролцох 4 багийг 2 сарын 12-наас хойшхи тоглолтын байдлыг Valvе компаний зүгээс үнэлсэн үзүүлэлтээр тодруулна. Бүс тус бүрийн нээлттэй шалгаруулалтаас гарсан дөрвөн баг, урилгаар оролцсон дөрвөн баг өрсөлдөж, эхний хоёр баг нийт шилдэг 8 баг Азийн аваргын төлөө Улаанбаатар хотноо өрсөлдөнө.

Европын Аваргын сонгон шалгаруулалт 2-р сарын 13-19-нд; Америкийн Аваргын сонгон шалгаруулалт 2-р сарын 21-26-нд тус тус болно.

BLAST.TV PARIS MAJOR ASIA RMR-т оролцогч 8 багийг тодруулах Азийн бүсийн сонгон шалгаруулалтын тов зарлагдлаа.


Esportsnews.mn– мэдээллийн хуудас, esportsnewsmn нь Монголын болон дэлхийн цахим спортын тухай мэдээ, мэдээллийг сүүлийн 5 жилийн туршид тасралтгүй хүргэсээр ирсэн. Харамсалтай нь 2023 оны 1-р сард Рансомвэйр вирусын халдлагат esportsnews.mn-ийн байрлаж байсан сервер өртөж, бүх мэдээ, зураг, видео, шаардлагатай холбоосууд, хайлтын системийн бүх тоон үзүүлэлтүүд, чухал мэдээллээ алдсан. Бид өөрсдийн боломжийн хэрээр өмнөх мэдээллүүдээ оруулж байгаа тул хугацаа, холбоотой зураг, видеоны хувьд алдаа гарсан байх магадлалтай тул уншигч Танаас уучлалт хүсэж байна.

Үүсгэн байгуулагч Ю.Ариунзаяат.

- Advertisement -spot_imgspot_img
Ю. Ариунзаяат
Ю. Ариунзаяатhttps://esportsnews.mn/
Цахим спорт бол энэ зууны спорт.
Шинэ мэдээ
- Advertisement -spot_img
Төстэй мэдээ
- Advertisement -spot_img

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here