BLAST PREMIER цувралын Зүүн Өмнөд Азийн шалгаруулалтыг Монголын Электроник Спортын Холбоо MESA Nomadic Masters нэрээр зохион байгуулж байна.
Нийт 8 баг оролцох тэмцээн on-line хэлбэрээр зохиогдож энэ бүсийн 20 гаруй орнуудын CS: GO шилдэг багууд өрсөлдөж, MESA Nomadic Masters тэмцээний сүүлийн 8 дахь эрхийг The MongolZ баг авлаа. Тэд MPS Spring(MESA Premier Series Spring), Wildcard Open 1-2 буюу нийт 3 удаагийн “оролдлогодоо бүдрээд” байсан ч Wildcard Open 3 тоглолтонд Team Renewal -ийг буулган авсан юм.
Ингэснээр MESA Nomadic Masters-д оролцох багууд:
1. Team IHC– Монгол улсын баг (хуучнаар Team Checkmate)
2. Team NKT- Тайланд улсын баг
3. FyR Esports– Сингапур улсын баг
4. BINM- Монгол улсын баг
5. D13 Esports– Монгол улсын баг
6. Nexga- Серби улсын баг
7. TBC Shine– Монгол улсын баг
8. The MongolZ– Монгол улсын баг
MESA Nomadic Masters 3-р сарын 21-22 өдрүүдэд хэсгийн шатны on-line тоглолтуудаар эхэлж, 3-р сарын 26-ны өдөр MESA Nomadic Masters – BLAST Premier Азийн шалгаруулалт Монгол улсын нийслэл Улаанбаатар хотод болно.
MESA Nomadic Masters 3-р сарын 21-22 өдрүүдэд хэсгийн шатны on-line тоглолтуудаар эхэлж, 3-р сарын 26-ны өдөр MESA Nomadic Masters – BLAST Premier Азийн шалгаруулалт Монгол улсын нийслэл Улаанбаатар хотод болно.
Зүүн Өмнөд Азийн бүсийн тэмцээн болох MESA Nomadic Masters А-Б хэсэгт хуваагдаж, хэсэг тус бүрээс гарсан 4 баг хасагдах шатны буюу LAN Finals-ийн эрхээ авах юм. Хэсгийн тоглолтууд GSL Best of 1 журмаар бусад BLAST Premier-ийн бүсийн тэмцээний адил журмаар явагдана.
Тэмцээний ялагч баг BLAST Premier Showdown-д Зүүн Өмнөд Азийн бүсийг төлөөлөх эрхтэй болно.

МОНГОЛ БАГУУДЫН ТАНИЛЦУУЛГА.
IHC Esports
- bLitz Гарьдмагнайгийн Бямбасүрэн
- Techno4K Содбаярын Мөнхболд
- Bart4k Баатархүүгийн Батболд
- kabal Батбаярын Бат-Энх
- nin9 Гантулгын Есөнтөмөр
- sk0R Батжаргалын Тэнгис
- maaRaa Эрдэнэдалайгийн Баянбат (дасгалжуулагч)
BINM (Born in Mongolia)
- hasteka Баярмаагийн Чингүүн
- IMAGINE
- 910
- VAINN
- Flame
- Pol4ris
D13 багийн бүрэлдэхүүн
- yAmi Оюунбилэгийн Ялалт
- h4wk
- Annihilation Нямдоржийн Түвшинтөгс
- rate Болдбаатарын Тэнгис
- shinobi Батзоригийн Тэлмэн
The MongolZ багийн бүрэлдэхүүн
- ncl Батсүхийн Болд
- Tsogoo Машбатын Цогоо
- Machinegun Лхагвын Энхтайван
- Magnumz Хүрэлхүүгийн Тэлмэн
- starDUST Эрдэнэбаярын Тэмүүлэн
- Noks Эрдэнэболдын Ганбилэг
The Shine багийн бүрэлдэхүүн
- Clouden
- Senzu
- Chro
- DREAMEATERR
- HenX
- LIMBERJACKK
- ROUX
BLAST Premier цувралын 2022 оны тоглолтууд $2,275,000 шагналын сантай, жилийн туршид дэлхийн 100 гаруй орнуудын багууд өрсөлдөх боломжтой.
Цуврал тэмцээн нь ХАВАР, НАМАР гэсэн улиралд хуваагдаж, улирал бүрийн SHOWDOWN тэмцээнд 8 бүсээс шилдэг 8 баг, Group Stage-ээс шалгарсан 8 багтай хамт төгсгөлийн шатанд оролцох эрхийн төлөө өрсөлдөнө.
Жич: BLAST Premier Хаврын шалгаруулалтыг доорхи 8 бүсэд хийсэн.
- Firesports Latin Power (Өмнөд Америк): 3.11-13
- RTP Arena Cup (Iberia буюу Европ тивийн баруун өмнөд бүс): 3.18-20
- TWR Eastern European Masters (Зүүн Европ): 3.18-20
- Pelaajat Nordic Masters (Скандинавын орнууд): 3.18-20
- MESA Nomadic Masters (Зүүн Өмнөд Ази): 3.21-23 (online); 3.26-нд (LAN) тэмцээнийг Монгол улсын Улаанбаатар хотод зохионо.
- WePlay CIS Masters (ТТУХ): 3.25-27
- FantasyExpo EU Champions (Баруун Европ): 3.25-27
- Ace North American Masters (Хойд Америк): 3.28-30

Монголын Электроник Спортын Холбоо CS:GO төрөлд MESA Pro Series тэмцээнийг 2021 онд амжилттай зохион байгуулсаны дараа, энэ удаагийн 2-р улирлын тэмцээн 2021.11.26-2022.03.05-ны хооронд гурван сар гаруй хугацаанд үргэлжилсэн.
2019-20 оныг дамжин зохиогдож байсан MESA League Season-1 ийнхүү шинэ дүр төрхтэйгээр Season-2 болон өргөжиж 40 сая төгрөгийн шагналын сан болон олон шинэ хамтрагч байгууллагуудтайгаар эргэн ирсэн билээ.
2022.03.05-нд ARD MESA League аваргын төлөөх тоглолт Монгол улсын нийслэл Улаанбаатар хотын Crocus Event Hall-д MESACon’22 арга хэмжээний үеэр Checkmate, NKT багуудын хооронд болж, Bo5 форматаар Team Checkmate баг 3-0 харьцаатайгаар ялалт байгуулан MESA Nomadic Masters 2022-ийн эрх, BLAST Premier SEA Finals-д орох эрх, 8 сая төгрөгийн эзэн болж, манай улсад ирж байгаа анхны гадаа баг Тайланд улсын Team NKTбаг тэмцээний 2-р байранд орсон.
Эх сурвалж: MESA, Blast Premier.