Мягмар, 5 сар 24, 2022
Бусад

    BLAST анх удаа MENA бүсийн сонгон шалгаруулалт зарлав

    CS:GO-ийн хамгийн том тэмцээн зохион байгуулагчдын нэг BLAST хаврын улирлын тэмцээний сонгон шалгаруулалтанд MENA буюу Middle East North Africa гэсэн бүсий багтааж буйгаа зарлалаа. Уламжлалт жишгээр бол Африк тивийн багуудад боломж олддоггүй, дундад азийн орны орнуудад боломж хомс байдаг. Тэгвэл энэ удаад эдгээр орнууд хамтдаа нэг бүс болж дундаас нь нэг баг BLAST Spring Showdown-д өрсөлдөх ажээ.

    BLAST-ийн хувьд бүсийн сонгон шалгаруулалтыг өөрсдөө зохиох бус тухайн бүсийнх нь тэмцээн зохион байгуулагчидтай хамтрах, хариуцуулах байдлаар зохицуулж байгаа ба энэхүү шинэ MENA бүсийн шалгаруулалтыг Арабын Нэгдсэн Эмират улсын Calyx хэмээх esport-ийн продакшн хийхээр болсон байна.

    Тэмцээний сонгон шалгаруулалтын шагналын сан $25,000 байх юм. Нээлттэй сонгон шалгаруулалт нь хоёр хуваагдан явагдах бөгөөд үүнд тэмцээн 3 сарын 14-20-ны хооронд явагдана. Энэхүү бүст Сауди Араб, Кувэйт, Оман, Бахрайн, Лебанон, Иордан, Ирак, Сири, Алжир, Египт, Ливи, Морокко, Тунис зэрэг улсууд багтаж байна. Сонгон шалгаруулалт Dune Cup нэрийн дор явагдах ба шагналыг түрүүлсэн баг ганцаараа хүртэх ажээ.

    Шинэ мэдээ

    Холбоотой мэдээ

    СЭТГЭГДЭЛ БИЧИХ

    Энд сэтгэгдэл оруулна уу!
    Энд нэрээ оруулна уу