Ням, 11 сар 27, 2022
Бусад

    Betting шиг дэмий юм байхгүй шүү. Амьдралаа алдваа, та нар. 

    Betting шиг дэмий юм байхгүй шүү. Амьдралаа алдваа, та нар. 

    (Хүсэлтийн дагуу гарчгаа өөрчлөв) 

    АНУ, Европын орнуудад спортын бооцоо бокс, морин тойруулгын уралдаан, сагс, голфийн төрөлд нэлээд хөгжсөн, олон жилийн туршлагатай, хууль зүйн зохицуулалт нь нарийн чанд бас энэ төрлөөс хуулийн дагуу ашиг олж, татвар төлдөг. Невада муж 2019 оны 3-р сард ИДС, мэргэжлийн сагсан бөмбөгийн тэмцээнээс 498.7 сая долларын ашиг олсон мэдээ байна.

    Цар тахлаас болж уламжлалт спортын уралдаан тэмцээн цуцлагдаж эдгээрийг дагасан бооцоо уналтанд орсон ч, цахим спортын тэмцээний үзэгчдийн тоо Twitch, Steam дээрхи 23.4 сая, тоглогчдын тоо 7.25 сая хүрч, тоглогчид,  үзэгчдийн тоо эрс нэмэгдэж байгаа нь бооцооны зах зээлд маш том орон зай байна гэдгийг харуулж байна. Лас Вегас гэхэд л зөвхөн очиж казино тоглодог биш, бооцоо тавьж түүнийгээ дэлгэц дээр харж суудаг бас нэг ёсны entertainment юм байна.

    Уламжлалт спортын тэмцээн цуцлагдаж, хойшилсоноос болж 135.6 сая долларын алдагдалд орно гэж үзэж байгаа ч дэлхий даяар 17.2 тэрбум долларын ашгийг цахим спортын бооцооноос олно гэсэн тоо байна.

    Тэгвэл цахим спортын бооцоо нь шинэ биш ч спортын хөгжлийн түүхээ дагаад бас тийм ч олон жил наслаагүй бололтой.

    Big three: CS:GO, League of Legends, Dota 2 – цахим спортын бооцооны 85 хувийг бүрдүүлдэг, Rocket League, League of Legends, FIFA, NBA, F1 Esports and Call of Duty тоглоомд бооцоо тавих нь урд өмнөхөөс 200 хувь өссөн гэнээ.

    Уламжлалт спортын төрлөөр бооцоо тавьдаг хүмүүс шинээр гарч ирж байгаа залуу бооцоо тавигчдын хооронд маш их ялгаа байна.

    CSGO, LOL, Dota2 зэрэг цахим спортын төрлөөр бооцоо тавьдаг залуучууд хурдтай, нас залуу, компьютер тоглоомын тоглогчид тул энэ спортоо маш сайн мэддэг, АЗАНД НАЙДДАГГҮЙ, технологийн мэдлэг, үнэн зөв мэдээлэлд тулгуурладаг, тодорхой хэмжээний мэдээлэлийн сантай, илүү ажил хэрэгч ханддаг, гэр бүлгүй, санхүүгийн эрх чөлөөнд хүрсэн байдаг гэнээ.

    Залуу үеийнхний хувьд цахим спорт нь тэдний хобби биш бүр амьдралын хэв маяг байдаг тул  технологиор амьсгалж, наад захын код, алгоритм, мэдээллээ боловсруулах чадвартай, хөдөлгөөнт төхөөрөмжинд (mobile) тулгуурласан байдгаараа уламжлалт спортын бооцоо тавьдаг хүмүүсээс ялгарч байна. 2020 онд mobile хэлбэрээр бооцоо тавих нь 50-70% болжээ.

    LOOT.BET-ээс гаргасан судалгаагаар нийт бооцоо тавьж байгаа хүмүүсийн 78% нь 18-25 насных; 16% нь 26-30 насных; 5% нь л 31-40 насных.

    Цахим спортод ивээн тэтгэгчдээс их хэмжээний мөнгө орж хөөсрөлт үүсгэж байна гэж жилийн өмнө ярьж байсан бол одоо бооцооны сайтууд их хэмжээгээр орж байгаагаас болж энэ хөөсрөлт хөөсрөхүү эсвэл хөөс хагарах уу гэдэг талаар одоо болтол маргасаар байна.

    Цахим спорт руу бооцооны сайтууд их хэмжээгээр орж ирж, ESIC оос хуурамж бооцооны сайтууд 50 хувь өссөн гэж байна. Зах зээлийн хуулиараа жижиг сайтууд томдоо идүүлэх, ор сураггүй алга болох үзэгдэл ч зөндөө байна.

    Тэмцээн зохион байгуулагч Dream Hack, ESL, HLTV зэрэг платформууд хамтран ажиллаж байгаа нь сайн талтай, ядаж буух эзэнтэй буцах хаягтай, зайлшгүй болж байгаа бооцооны асуудлыг хууль дүрэм журамд оруулах, зохицуулалт хийх, үнэн худал нь мэдэгдэхгүй олон жижиг сайтуудад цэг тавих цаг нь болсон гэж үзэж байна.

    Мэдээлэл урьд хожид байгаагүйгээр үнэ цэнэтэй болж байна. Тэмцээний хуваарь, оноолт, оноо, үр дүнд, тоглолтын агшин зэрэг мэдээлэлээс гадна судалгаа хийдэг,  мэдээлэлийн бааз цуглуулдаг start up-ууд олноороо гарч, хамгийн бодит, үнэн, зөв мэдээллийг зах зээлийн хурдад тохирсон бооцооны сайт, бооцоо тавьж байгаа хүмүүст тэгш хүргэх бизнесийн модел их чухал болж байна гэнэ цаана чинь.

    Бооцоонд маш болгоомжтой хандаж, хууль эрх зүйн зохицуулалт яаралтай хийж, аль аль тал нь хариуцлагатай байх цаг болсон гэж Nicholas Wright бичжээ.

    Esport Integrity Commision бооцооны талаар, цахим спортод хээл хахуулийн эсрэг ажиллахаар хуулийн байгууллагууд, судалгааны байгууллагууд, cheating илрүүлдэг программ хийдэг байгууллагуудтай хамтран ажиллаж эхэлсэн байна. Энэ байгууллагын дэд захирал Ian Smith “Одоогоор хийх ажил маш их байна. Эхний ээлжинд юу нь болж байгаа, юу нь болохгүй байгаа талаар, улс орны хуулийн зохицуулалт зэргийг яаралтай судлах хэрэгтэй. Хэдийгээр уламжлалт спортоос цахим спорт руу шилжиж байгаа бооцоо тавьж байгаа хүмүүст мэдлэг маш муу, энэ төрлийн тоглооомуудыг ойлгохгүй явдал их байгаа ч бооцоонд оролцож байгаа талууд маш хариуцлагатай хандах хэрэгтэй байна” гэж ярилаа.

    Цахим спортын тамирчдыг энэ талын хууль эрх зүйн мэдлэг олгох, мэргэжлийн тамирчны ёс зүйтэй байхыг зах зээл, хөгжлийн хууль, цахим спортын үзэгчид өөрсдөө шаардаж эхэллээ.

    Цахим спортын томоохон байгууллагууд энэ тал дээр маш анхаарч matchfixing хийсэн л байх юм бол, завдсан бол, энэ тухай яриа болсон бол хайр найргүй урт хугацаагаар тоглох, тэмцээнд оролцохыг хориглох, өндөр торгууль тавих зэргээр арга хэмжээ авч байна. Ийм ч учраас цахим спортын байгууллагууд  өч төчнөөн хөрөнгө цаг зарцуулж  босгосон баг, тамирчиддаа хууль эрх зүйн мэдлэг олгоход их анхаарч , хамгийн гол нь энэ талбарт нэр нүүрээ алдаж matchfixer гэдэг нэрийг авах вий гэдгээс их айж байна.

    Сүүлийн үед миний анзаарч байгаагаар манай залуучууд нэлээд их betting хийж байна. Та бүгдэд сануулахад:

    энэ нь Монгол улсын хувьд хууль ёсны зүйл мөн үү гэдгийг эхлээд сайн нягтлах хэрэгтэй.

    Аливаа багийн төлөө багийн эсрэг бооцоо тавьж байхдаа чамд хангалттай судалгаа, мэдээлэл байна уу? Доор хаяж л тухайн багийн өмнө тоглож байсан тоглолтын үзүүлэлт ямар газрын зураг дээр, ямар тактик хэрэглээд ялсан/ялагдсан; эсрэг багийн тоглолтын үзүүлэлт нь ямар байсан, ядаж л pin-гийн зөрүү нь хэд байсан, аль server дээр тоглосон; багийн гишүүдийн өөрчлөлт, ямар нэг байдлаар өмнөх тоглолтууд дээр ЯАГААД гэдэг асуулт чамд гарч байсан уу?, тэгвэл энэ асуултандаа хариулт олсон уу, тухайн тэмцээний цар хүрээ, тэмцээний ивээн тэтгэгчид ямар байгууллагууд болох, тэмцээний уламжлал, зэргийг судлаад цаасан дээр хүснэгтлээд бичсэн юм байна уу гэдгээ сайн бод. Түүнээс цээжний пангаар бооцоо тавьчаад, өөрийн санаанд хүрэхгүй болохоор, эсвэл мөнгөө алдчаад бусдыг буруутгаад байж болохгүй ээ. Хэрвээ чамд эргэлзээ төрж байгаа бол битгий бооцоо тавь, бусдыг битгий уруу тат. Хууль бус гэдгийг (миний мэдэж байгаагаар энэ талаар Монгол улсад ямар ч хуулийн зохицуулалт байхгүй.) гэдгийг байгаа бол энэ талаар оролдохгүй нь дээр.

    Ю. Ариунзаяат
    Ю. Ариунзаяатhttps://esportsnews.mn/
    Цахим спорт бол энэ зууны спорт.

    Шинэ мэдээ

    Холбоотой мэдээ

    СЭТГЭГДЭЛ БИЧИХ

    Энд сэтгэгдэл оруулна уу!
    Энд нэрээ оруулна уу