Даваа, 1-р сар 30, 2023
Бусад

    Beer Night Studio дараагийн тоглоомоо  Cryrtivo дээр гаргана

    Beer Night Studio бол тоглоом хөгжүүлэгч Монгол залуусан нэгдэл юм. Тэд 2019 оны 11 сарын 11-нд Fragile тоглоомоо гаргасан билээ.

    Тун саяхан эдгээр залуус Carnival Hunt хэмээх аймшгийн төрлийн тоглоомоо Crytivo -той хамтран гаргах гэрээнд гарын үсэг зурлаа.  Ингэснээр тэд өөрсдийн тоглоомоо илүү өргөн зах зээлд гаргах, илүү олон платформ дээр байршуулах боломжтой болно.

    Carnival Hunt бол аймшгийн, хар дарсан зүүд  биелэлээ олж, аймшгийн үзэгдлээр дүүрэн тэгш хэмт бус, олон тоглогчид зэрэг тоглож болохоор зохиогдсон. Тоглогч нь багт наадмын мангас эсвэл аймшигт орчноос зугтахыг оролддог туулайнуудын аль нэг дүрийг нь сонгож тоглоно. Аль аль дүр нь тусгай түлхүүрийн тусламжаар амиа нөхөж илүү хүч чадалтай болно.

    Beer Night Studio

    Өмнө нь хийсэн Fragile тоглоом Steam платформ дээр 7000 гаруй хүн татан авч тэргүүлж явсан түүхтэй Beer Night Studio-н дараагийн бүтээл, олон сарын хөдөлмөрийн үр дүн CARNAVAL HUNT тоглоом тун удахгүй гарах нь ээ.

    “Оннц дүмд” хүүхэлдэйн цуврал кино, Fragile зэрэг нь Beer Night Studio-ийн хамгийн олон үзэгчид, тоглогчидтой бүтээл юм.  

    Ю. Ариунзаяат
    Ю. Ариунзаяатhttps://esportsnews.mn/
    Цахим спорт бол энэ зууны спорт.

    Шинэ мэдээ

    Холбоотой мэдээ

    СЭТГЭГДЭЛ БИЧИХ

    Энд сэтгэгдэл оруулна уу!
    Энд нэрээ оруулна уу