Ням, 10 сар 24, 2021
top banner

BCO баг Renewal, D13 багуудыг буулган авч MPS Finals-ийг тэргүүлж байна

MESA Pro Series Finals тэмцээнд Монголын шилдэг 6 баг өрсөлдөж байгаа билээ. Тэмцээн 20 сая төгрөгний шагналын сантайгаар, ялагч нь Израйлын Эйлат хотод болох IESF World Championship тэмцээнд Монгол улсыг төлөөлөх эрхтэй болох юм. 

Ингээд 7 сарын 4-нд Round Robin буюу тойргоор тоглож хэсгийн ялагчаа тодруулахаар багууд тоглолтоо эхлүүлсэн байна. Тэмцээн 9-ныг дуустал 3 тойрог үргэлжилж талдаа орлоо. Үлдсэн хоёр хэсгийн тоглолт наадмын амралтын дараа үргэлжилж, финалын тоглолт 7 сарын 31-нд явагдана.

Хэсгийн эхний тоглолт Renewal болон BCO, Checkmate болон TBC багуудын тоглолтоор эхэлсэн. Dreamhack Open тэмцээний азийн финалд өмнөх өдөр нь тоглоод байсан Renewal, Checkmate багуудыг төвөггүй хожил байгуулах болов уу хэмээн таамаглаж байсан ч хоёр баг хоёулаа ялагдав. Мэдээж үүнд өмнөх өдрийн тоглолтын ачаалал, ач холбогдол, тухайн тоглолтын үр дүнгээс хамаарсан сэтгэлзүй зэрэг чухал нөлөөлсөн биз ээ. 

Энэ хооронд D13 багийнхан хэсгийн эхний хоёр тойрогтоо дараалан ялалт байгуулсан. Гэхдээ 2 тоглолтдоо аль алинд нь 2-1-ийн харьцаатай хожсон нь олон оноог тэдэнд өгөөгүй. Учир нь энэ тэмцээнд 2-0-ээр ялвал 3 оноо, 2-1-ээр ялвал 2 оноо, 1 мап авсан баг 1 оноог авч байгаа юм. Тиймээс зөвхөн хожил байгуулах нь чухал биш, хэд хэдийн харьцаатай хожсоноосоо хамаарч оноогоо цуглуулж байна.

May be an image of text that says 'MESA PRO SERIES FINALS CS:GO 1 RESULTS WL MD BCO PTS 2 2136 DEVIL 13 47700N R 3 215 RENEWAL THE 2115 COMPANY THE BLACK COMPANY 5 12 1- ARAVT 6 12-14 CHECKMATE 12-23'

Хэсгийн 3-р тойрогт 1 хожил, 1 хожигдолтойгоор гарч ирсэн Renewal, Checkmate багууд таарч тоглосон нь тойргийн оргил тоглолт байв. Тоглолтыг Checkmate Dust2 дээр ялалт байгуулж эхэлсэн. Ойрхон явагдсан тоглолт 16:14-ийн харьцаатайгаар шатарчдын талд шийдэгдсэн юм. Харин дараагийн хоёр мап дээр Renewal дараалан ялалт байгуулсанаар 2 оноог авч чадсан байна. 

Энэ тоглолтын дараа BCO баг D13 Esports багийг буулган авсан нь онцлох тоглолт байлаа. Тэнцүүхэн явагдсан тоглолтын эцэст BCO баг хоёр ч удаагийн clutch раунд авсанаар тоглолтын ялагчаар тодорсон байна. Ингэснээр BCO топ 3 багтайгаа хийсэн тоглолтоос 2 ялалт байгуулж хүснэгтийг тэргүүлж эхэллээ. Хэсгийн үлдсэн тоглолтууд наадмын амралтын дараа 7 сарын 21-нд эхэлнэ.

Шинэ мэдээ

spot_img

Холбоотой мэдээ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Энд сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу

spot_img