Battle Pass жилийн жилд өдий үед гарчихсан байдаг билээ. Valve нь TI11 Battle Pass гарах хугацааг хойшлуулж байгаагаа мэдэгдлээ.
Хөгжүүлэгчийн зүгээс мэдээлсэнээр “Бид The International дууссаны дараа ч Dota тоглох нь хамгийн тохиромжтой цаг хугацаа гэдгийг батлан харуулахыг хүсч байна” гэжээ.
Тэд юу багтахаа хараахан зарлаагүй байгаа ч шүтэн бишрэгчид нь Dota: Dragon’s Blood: Book 2 Netflix шоуны баатруудад зориулсан шинэ Arcana багц, магадгүй шинэ Persona-г гаргаж магадгүй юм. Харин дараагийн Arcana нь санал хураалтаас өөрийн гэсэн багцыг авч амжаагүй цорын ганц баатар болох Faceless Void гэж үзэж байна. Faceless Void-г The International 2018 тэмцээний үеэр Рубик-т ялагдаж байсан түүхтэй.

Battle Pass эхнийх нь 8-р сарын 14-нд болох Арлингтоны Major-ийн үед гарах болов уу гэж таамаглаж байна.
Өмнөх мэдээллүүд:
Dota 2 The International 11 тэмцээний өдөр, формат
Энэ жилийн Ti11 талаархи мэдээллийг цаг алдалгүй авч байхыг хүсвэл esportnews.mn-тэй хамт байгаарай.