Мягмар, 12 сар 7, 2021
top banner

Алдарт Барсэлона клуб League of Legends-ийн багтай боллоо

Хөлбөмбөгийн төдийгүй спортын ертөнцийн хамгийн том клубуудын нэг Барсэлона League of Legends-ийн багтай болж буйгаа зарлалаа. Спортын өрсөлдөөн, тэр дундаа хөлбөмбөгийн ертөнцийн хамгийн агуу түүхтэй, том төлөөллийн нэг бол яахын аргагүй Барсэлона.

Тэд эхний байдлаар League of Legends-ийн багтай болж Испанийн League of Legends лиг болох Superliga-д элсэж байгаа аж. Үүний төлөө буюу эрхийг нь авахын тулд ойролцоогоор 200,000 долларыг слотонд төлсөн байна.

Испанийн тус лигт MAD Lions, G2 Arctic зэрэг хүчтэй төлөөллүүд байдаг ба хөлбөмбөгийн клубуудээс Real Betis, Sevilla зэрэг багууд байдаг билээ. Тэгвэл ийнхүү Барсэлона тус өрсөлдөөнд нэгдэж байна. Барсэлонагийн хувьд амжилтын талаас ч тэр санхүүгийн талаас ч тэр дэлхийн хамгийн томд нь тооцогдоно.

The Superliga нь Европын хамгийн өндөр үзэлттэй дотоодын лигүүдийн нэг юм. 2021 оны өрсөлдөөн нь гэхэд 5 сая үзэлтийг цуглуулжээ. Финалын тоглолт нь нэгэн зэрэг үзэлтээрээ 300 мянган хүнийг цуглуулсан байна.

Одоогоор Барсэлона багийн бүрэлдэхүүн тодорхойгүй байгаа ба удахгүй ил болох төлөвтэй байгаа юм.

Шинэ мэдээ

spot_img

Холбоотой мэдээ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Энд сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу

spot_img