Баасан, 11 сар 25, 2022
Бусад

    autimatic: Үзүүлэлтүүд дажгүй сайн байж болох ч, би нэг л эвээ олж өгөхгүй байсан.

    Evil Geniuses багийн туршлагатай тоглогч болох Major аварга Тимоти Та ‘autimatic’ 2022 оны эхний хагаст өөрт болон Evil Geniuses багт болсон асуудлуудын талаар HLTV-д ярилцлага өгчээ.
    Түүний хувьд VALORANT тоглоомоос эргэн ирж EG багт нэгдэн CSGO төрөлдөө ахин хүч үзэх болсон юм.
    Ийнхүү та бүхэн түүний HLTV-ийн Striker-тай хийсэн ярилцлагын хэсгээс уншина уу.

    Сүүлчийн хагас жил өөрийн чинь хувьд их хэцүүхэн өнгөрлөө. Энэ хугацаанд болсон зүйлс харагдаж байгаа шигээ байсан уу?
    “Эхэндээ яг юу болоод байгааг анзаарч мэдээгүй. Би CS-дээ эргэн ирж, тоглоомонд тав тухаа олохын тулд төвлөрч, эргэн тойрондоо юу болоод байгаад тэгж их анхаарал тавихгүй байсан. Одоо харвал манай багт үнэхээр хэцүү цаг үе өнгөрч байсан. Баг дотроо маш их хагарал болж байсан.«

    Яагаад тийм зүйлс болсон гэж бодож байна?
    “Миний бодлоор тийм зүйлс болсон хамгийн том шалтгаан нь багт байгаа бүх тоглогчдын тоглоомыг харах өнцөг нь өөр байсан. Үүн дээр, дасгалжуулагч maLeK болон Stewie2K нар тоглоомыг яаж харж буй, ямар байр суурьтай байгаа дээрээ маргалдсан. Тиймээс бид хэзээ ч нэг байр суурин дээрээ тогтож чадаагүй.«

    autimatic: Үзүүлэлтүүд дажгүй сайн байж болох ч, би нэг л эвээ олж өгөхгүй байсан. image 3
    Зургийг: PGL

    Тэр бүх болж өнгөрсөн зүйлийн дараа өөрийн чинь урт хугацааны хамтрагч Stew түр завсарлага авсан. Энэ үйлдэл нь зөв байсан гэж бодож байна уу?
    “Stew-тэй тоглосон талаар гэвэл би түүнийг “шатсан« байсан гэж хэлнэ. Учир нь тэр Team Liquid-ээс өөр багт ирэн удирдагч байх хэрэгтэй болсон. Удирдагч байх гэдэг нь түүнд их хэцүү байсан байх. Хэрвээ тэр завсарлага аван, өөрт үүнийгээ хэрэгтэй гэж үзсэн бол би ч бас тэр шийдвэрийг нь дэмжинэ. Гэхдээ юу ч болсон бай тэр эргэн ирж ахин өрсөлдөх хэрэгтэй байх.«

    autimatic: Үзүүлэлтүүд дажгүй сайн байж болох ч, би нэг л эвээ олж өгөхгүй байсан. stew
    Зургийг: HLTV | Stewie2k өнгөрсөн 7 сард CSGO-өөсөө завсарлага аван Content Creator болсон

    Үзэгчдийн дунд Evil Geniuses багаас харж байсан цор ганц эерэг зүйл нь VALORANT-аас эргэж ирсэн өөрийн чинь тоглолт байсан. Бид өөрөөс чинь юу хүлээж, өмнөх шигээ байх болов уу гэх мэт зүйлсийг өөрсдөөсөө асууж байсан. Өөрийнхөө хувийн тоглолтын талаар юу гэж бодож байна?
    “Үзүүлэлтүүд дажгүй сайн байж болох ч, би нэг л эвээ олж өгөхгүй байсан. Би шийдвэр гаргах бүртээ, хийх гэж буй үйлдэл бүрээ маш их бодож байсан. Энэ тэгж их хүсэх зүйл биш шүү. Хийх ёстой зүйлсээ хиймээр байвч, би тоглохын хажуугаар маш их зүйлсийг бодож байсан. Харин одоо бол өнгөрснөөсөө суралцаж, илүү боловсорсон мэт санагдаж байна. Би одоо өмнөхөөсөө илүү яаж тоглох эв, тав тухаа олсон мэт санагдаж байгаа…«

    гэх мэт зүйлсийн талаар ярьжээ. Тэрээр яг одоо багийн хамтаар BLAST Premier Fall Groups тэмцээнд оролцож байгаа бөгөөд бүрэлдэхүүн шинэчлэлттэй оролцож буй эхний тэмцээнийхээ хэсгийн шатанд 0-3 гэсэн тааруу амжилтыг үзүүлсэн байгаа юм.

    Бидний мэдээллүүдтэй хамтран ажиллагч 1XBET албан ёсны Агент Dari-Ekh St1803
    1XBET таталт, цэнэглэлт хийлгэх бол:

    Facebook: Altantuya Monkh-Erdene
    Telegram суваг: Энд дар

    autimatic: Үзүүлэлтүүд дажгүй сайн байж болох ч, би нэг л эвээ олж өгөхгүй байсан. image 4

    Шинэ мэдээ

    Холбоотой мэдээ

    СЭТГЭГДЭЛ БИЧИХ

    Энд сэтгэгдэл оруулна уу!
    Энд нэрээ оруулна уу