Ням, 10 сар 24, 2021
top banner

Influencer-үүдийн хооронд $100,000 шагналын сантай тэмцээн болно

Дэлхийн хамгийн том групп компаниудын нэг AT&T өөрсдийн анхны esport-ийн тэмцээнийг зохион байгуулна гэдгээ мэдэгдлээ. Гэхдээ уг esport-ийн тэмцээн нь мэргэжлийн тамирчдын дунд бус, зөвхөн Twitch-ийн алдартай streamer-үүдийн дунд явагдана гэдгээрээ маш онцлог тэмцээн болох ажээ. Тэмцээний нэр нь Annihilator Cup бөгөөд 4 сарын 2-оос эхлэхээр зарлагдсан юм.

Тус тэмцээний шагналын сан $100,000 байх ба Apex Legends, CS:GO, Mortal Kombat 11, Halo3, Among us зэрэг тогломуудаар өрсөлдөхөөр болсон байна. Мэдээж AT&T-ийн ихэнх хүчийн медиа компаниуд нь эзэлдэг гэдэг утгаараа илүү их үзэгч цуглуулах зорилгоор streamer-уудын дундах тэмцээн хийж туршихаар болсон юм.

AT&T-ийн хувьд саяхан 100 Thieves багт олон жилийн том хөрөнгө оруулалтыг хийсэн. Өмнө нь мөн Cloud9-ийн Valorant-ийн эмэгтэй баг C9 White-д хөрөнгө оруулж байсан билээ.

Шинэ мэдээ

spot_img

Холбоотой мэдээ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Энд сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу

spot_img