Ням, 10 сар 24, 2021
top banner

Astralis албан ёсоор Rainbow Six Siege-ийн багтай боллоо

Өчигдөрхөн та бүхэнд 2021 оны эхний хагасын тайланг нь танилцуулж байсан Astralis баг өөрсдийн нэр дээр Rainbow Six Siege-ийн багтай болж буйгаа зарлалаа. Тэд анх CS:GO багаар үйл ажиллагаагаа эхэлж байсан ба цаашдаа FIFA, League of Legends төрлүүд дээр хүрээгээ тэлсэн билээ. Тэгвэл энэ төрөл тэдний 4 дэхь төрөл болж байна. Мэдээж CS:GO төрөл дээр Astralis Talent нэрийн дор залуучуудын багтай гэдгийг нь дурдах нь зүйн хэрэг.

Тэд Rainbow Six Siege төрөлд Disrupt Gaming багийн бүрэлдэхүүнийг өргөж авсан байна. Бүрэлдэхүүний суурь нь NA буюу Хойд Америкийн тамирчдаас бүрдсэн тул тэд NA Rainbow Six League-т өрсөлдөхөөр өөрсдийн нэрээ оруулж байгаа юм.

Мөн Disrupt Gaming багийг элсүүлсэхдээ тамирчдыг аваад зогсохгүй арын алба, менежер, аналист, дасгалжуулагч гээд бүх багаар нь авсан аж. Ингэснээр тэд илүү олон асуудлыг хялбараар шийдэж, нэг талаас өөрийн нэрийг зөвхөн өгөөд өөрсдийн дэмжлэг, санхүү, менежмэнт, зорилт гээд илүү мега түвшинд дэмжих болж байгаа юм.

Мэдээж Astralis өөрсдийгөө performance брэнд буюу авъяастай тамирчид дээр амжилтын моделоо суулгаж түүгээрээ эзэрхийлэх сонирхолтой баг билээ. Тиймээс Disrupt Gaming-ийн үндсэн суурь арын алба дээр Astralis-ийн моделийг нэмвэл бүр ч хүчирхэг баг үүснэ хэмээн хоёр тал тохиролцоонд хүрсэн ажээ.

Шинэ мэдээ

spot_img

Холбоотой мэдээ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Энд сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу

spot_img